Нөхрөөсөө өшөө авахаар 7.5 мянган долларыг зоосоор төлжээ

img

 

АНУ-ын иргэн, хоёр хүүхдийн эх Брэнди Ли нөхрөө нууц амрагтайгаа байхад нь таарч, улмаар гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгчээ. 

 

Гэтэл шүүх гэрлэлтийг цуцлахын дээр сэтгэл санаагаар хохирсон бүсгүйг салсан нөхөртөө 7,5 мянган ам.долларын нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан байна. 

 

Шүүхийн энэхүү шударга бус байдалд дургүйлхсэн эмэгтэй банканд хандаж, 7,5 мянган долларыг хамгийн бага нэгжээр буюу 10 центийн зоосоор өгөхийг хүсчээ. Брэнди Литэй тохиолдсон явдлыг сонссон банкны ажилтнууд бүсгүйд туслаж, бүх мөнгийг 10 центийн зоосоор сольж өгсөн байна. 

 

Ингээд Ли салсан нөхөртөө нийт 159 килограмм жинтэй  10 хайрцаг зоосон мөнгө илгээжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Kkk myy xogiin noxor
2019-11-05
зөв:
зөв хохин
2019-11-03
Гоё сэтгэжээ. Хүртэх ёстойгоо хүртжээ.
2019-11-01