Цахилгаан машины батарейг 10 минутанд цэнэглэдэг болгожээ

АНУ-ын Пенсильванийн их сургууулийн судлаачид цахилгаан машины батарейг аравхан минутанд цэнэглэж, хурдан элэгдэлд орохоос хамгаалах арга олсон тухай Daily Mail мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, судлаачид литий батарейг эрчимтэй халаах, дараа нь хурдан хөргөх технологи боловсруулсан байна.
Ингэснээр цахилгаан машины гол асуудлыг шийдсэн бөгөөд энэ төрлийн машинууд хэдэн цагаар цэнэглэгдэж, үүний улмаас аккумляторын чанар мууддаг. Батарейн анхдагч эзлэхүүнийг удаан хадгалахын тулд хүчтэй халаах арга тусладаг ч мөн л аюултай байдаг гэнэ.
Тиймээс судлаачид тусгай алгоритм боловсруулсан байна. Тодруулбал эхлээд батарейг цельсийн 60 хэм хүртэл нимгэн никель фольгагаар халааж дараа нь хөргөх системээр хөргөх аж.
Энэ технологи нь доод тал нь 320 км зам туулах цэнэг хуримтлуулах болмож олгох бөгөөд жолооч кофе уух эсвэл ариун цэврийн өрөө рүү ороод гарах хооронд машины зай цэнэглэгдэнэ гэж судлаачид онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ