Сурагчдын I улирлын амралт дууслаа

img

 

Ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр улирлын амралт өнөөдөр дуусч, хоёрдугаар улирлын хичээл маргааш эхэлнэ. Нэгдүгээр улиралд орон даяар бүх ангийн сурагч нэгэн зэрэг амарч, бүгд долоо хоног амрахаар БСШУСЯ-наас шийдвэрлэсэн билээ.

 

НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИД 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД:

 

I улирал 10 сарын 28-наас эхлэн 11 сарын 1-нийг дуустал 1 долоо хоног буюу ажлын таван өдөр
II улирал 12 сарын 23-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын 1 долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ 3 долоо хоног
Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
III улирал 3 сарын 23-наас эхэлж 4 сарын 3-ныг дуустал 2 долоо хоног
Зуны амралт I-V анги 6 сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги 6 сарын 8-наас амарна.

 

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИД 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД:

 

I улирал 10 сарын 28-наас эхлэн 11 сарын 1-нийг дуустал 1 долоо хоног
II улирал 12 сарын 30-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал 2 долоо хоног
Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
III улирал 3 сарын 23-4 сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног
Зуны амралт I-V анги 6 сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги 6 сарын 8-наас эхэлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сурагчид:
133р сургууль 4 н ээлжээр хичээллэж байгааг мэдэж байгаа түшмэл байна уу
2019-11-03