iPhone -ийн хуучин загварууд интернетэд нэвтрэх боломжгүй болно

Даваа гаригаас эхлэн iPhone болон iPad-ын хуучин загварын төхөөрөмжүүд интернетэд холбогдох боломжгүй болно гэж Apple компани анхааруулсныг CNN дамжууллаа.
2012 оноос өмнө үйлдвэрлэсэн төхөөрөмжүүд интернетэд холбогдсон хэвээр байхын тулд 10.3.4 эсвэл 9.3.6 дугаартай хувилбарыг шинэчлэн татаж авах ёстой гэнэ.
Гарч болзошгүй энэхүү хүндрэл нь 2019 оны дөрөвдүгээр сарын зургаанаас GPS6 дэмждэг бусад бүтээгдэхүүнд нөлөөлж эхлэсэн GPS цагийг шилжүүлэхэд үүссэн асуудалтай холбоотой гэнэ.
Программ хангамжаа шинэчлэхгүй бол iPhone 5 гар утас хэрэглэгчид цаг болон огноогоос хамааралтай iCloud, App Store, браузер болон цахим шууданруугаа нэвтрэх боломжгүй болж болзошгүй гэж Apple анхааруулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ