Британийн театрын үзэгчдэд "Ноёд, хатагтай" гэсэн үгээр хандахаа болино

Британийн театруудад трансжендерүүдийн эрхийг зөрчихгүйн тулд үзэгчдэд хандан "ноёд, хатагтай нар аа"гэж хандахаа болино гэж Daily Mail мэдээллээ.
Энэ санаачилгыг Equity жүжигчдийн холбоо гаргасан бөгөөд тодорхой хүйсэнд хамаарахгүй гэж өөрсдийгөө үзэж буй хүмүүсийг хүндэтгэх үүднээс ийм санаачилга гаргасан гэнэ.
Түүнчлэн жүжигчдийн гадна төрх болон дуу хоолойтой хамааралтай найрсаг үг хэлэхээс татгалзахыг санал болгожээ.
Өмнө нь, мөн л дээрхтэй адил шалтгаанаар Лондонгийн метро "ноёд хатагтай" гэх үгсээс татгалзаж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ