ФОТО: 60 жилийн дараа шинэчлэгдсэн зам

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Жаран жилийн хугацаанд өргөтгөл шинэчлэл хийгээгүй байсан хоёр эгнээ замыг дөрвөн эгнээ, 26 м өргөн болгон шинэчилж, өнөөдөр хөдөлгөөнийг нээв.

Тус замд ирэх хавраас төмөр туузан хашлага, явган хүний болон дугуйн зам, суурьшлын бүсийн хэсгүүдэд явган хүний гүүрэн гарц хийж, өнгө асфальт бетоноор нэмж хучин, долоодугаар сард бүрэн дуусгана.
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замын нийт өртөг 36 сая ам.доллар бөгөөд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөс санхүүжүүлжээ. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Синохайдро Лимитед корпорейшн”, зөвлөх үйлчилгээг “Мөнхад ашдын зам”, туслан гүйцэтгэгчээр “Тэгшплант”, “Гашууны гол”, “Дардан говь” компани ажиллаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ