Албаны автомашинаар хүүхдээ хүргэдэг зөрчлүүдийг илрүүлэв

Төрийн албаны зөвлөлөөс Цагдаагийн ерөнхий газартай хамтран Улсын нэгдүгээр сургууль, Орос Монголын хамтарсан гуравдугаар сургууль "British school of English", "Орчлон" зэрэг таван сургууль дээр гэнэтийн хяналт шалгалтыг өнөөдөр /2019.11.11/ хийлээ.
Энэхүү шалгалтаар Төрийн албаны тухай хуульд "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ээр төрийн байгууллагын эд хөрөнгийг хувийн зорилгоор ашиглахыг хориглосон" гэж заасны дагуу төрийн албан хаагчид албаны автомашиныг хувийн хэрэгцээнд ашиглаж буй эсэхийг шалгав.
Шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургууль дээр дараах төрийн албаны автомашинуудаар хүүхдээ хүргэсэн байна.
Тагнуулын ерөнхий газар 07- 22 УНҮ
Гадаадын иргэн харьяатын газар 77- 66 УБҮ
Засгийн газрын авто бааз 01-19 УБЗ
Тагнуулын ерөнхий газар 06-33 УБҮ
Цагдаагийн ерөнхий газар 01-00 УБЗ
Цагдаагийн ерөнхий газар 05-36 УНҮ
Цагдаагийн ерөнхий газар 80-04 УНЗ
Засгийн газрын авто бааз 09-58 УНҮ
Иргэний нисэхийн ерөнхий газар 02-83 УБҮ
Авлигатай тэмцэх газар 01-94 УБҮ
Эрдэнэс таван толгой 56-33 УНО
Улсын ерөнхий прокурорын газар 06-71 УБҮ
НЗДТГ 06-95 УНҮ
Засгийн газрын авто бааз 08-87 УБҮ
Улаанбаатар төмөр зам 02-45 УБЗ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 05-95 УБЗ
Энэ нь зөвхөн нэг сургууль дээр илэрсэн зөрчил юм. Шалгалтын нэгдсэн дүнг Төрийн албаны зөвлөлөөс тун удахгүй танилцуулах аж. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ