ЖДҮХС-гийн мөнгийг эздэд нь хүргэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЖДҮХС-гийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Сангуудын үйл ажиллагаанд яаж хяналт тавих вэ. Сангуудын мөнгө шударга бус хуваарилалттай. Авахаараа сайд, дарга нар 10 хувийг нь авдаг. Энэ хууль батлагдсанаар яаж шударга хуваарилах юм бэ? Эзэндээ хүрэх боломж нь юу байна вэ?
Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:
-Бидний хэлэлцэж байгаа хууль техникийн шинж чанартай гарч ирсэн. Хариуцлага, шүүмжлэлийн тухай олон удаа ярьсан. Сангийн хуулийн биелэлтийн талаар хуулинд тусгасан.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-ЖДҮХС-г тусад нь авч үлдэж байгаад талархаж байна. Сангийн мөнгийг танил талаа ашиглаад авдаг. Үйлчлэх журам нь өмнөхтэйгээ адил байх уу? Хариуцлага хамрах хүрээ тал дээрээ эзнээ олох уу?
Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:
-Байнгын хороогоор энэ хуулийг хэлэлцэх үед тантай адил санал гарсан. Бусад батлагдсан хуулийн хүрээнд ажил явуулах шаардлагатай. Албан тушаалтнууд яаж хэрэгжүүлсэн бэ гэдэг дээр асуудлын гол нь байгаа юм шиг дүгнэлт хийгдэнэ лээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-ЖДҮС, Хөдөлмөр эрхлэлтийн сангийн ялгааг хэлээд өгөөч. Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн үүрэг юу вэ? Ямар хэмжээтэй вэ? Яаж олгогддог юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулж асууна. Тайлбарлан таниулах танин мэдэхүйн асуулт явагдахгүй.
Ийнхүү асуулт асууж, хариулт авсны дараагаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийг гишүүдийн 55.3 хувийн саналаар баталлаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ