Чихрийн хэрэглээ ходоод болон ой ухаан муутгадаг

img

 

 

Альбертын их сургуулийн эрдэмтэд хүнсний найрлага дахь чихэр ходоодны үрэвсэлт өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлэхийн дээр ой ухаан муудах нөхцлийг бүрдүүлдэг гэдгийг тогтоожээ. Энэ талаарх нийтлэлийг Scientific Reports сэтгүүлд нийтлэсэн байна.

 

Эрдэмтэд сахарын нөлөөллийг тогтоохын тулд лабораторын хулгана дээр туршилт хийсэн бөгөөд хулгануудыг хоёр бүлэгт хуваан нэг хэсгийг чихэргүй хоол хүнсээр, нөгөө хэсгийг чихэртэй хоол хүнсээр тэжээжээ.

 

Улмаар зохиомлоор ходоодны үрэвсэл үүсгэхэд чихрээр хооллож байсан хулганууд энэ үрэвсэлд өртөх нь илүү байсан гэнэ.

 

Чихэр нь хүний хоол боловсруулах систем дэх өвчин тээгч бактериуд нэмэгдэхэд нөлөөлдөг  юм байна. Мөн хүнсэн дэх их хэмжээний сахар нь Альцгеймер болон Паркинсоны өвчин зэрэг мэдрэлийн өвчнүүд үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг тогтоожээ.

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

delgerekh:
chikher elegnii uil ajillagaag demjine,ILuudel bolvol elgend khadaglagdana.
2019-12-07
Яг үнэн. Зарим нөхөд худлаа цуурах юмаа.
2019-11-29
Цагаан шүхэрт:
Сахар хүний оюун ухаанд муугаар нөлөөлдөг гэдэг худал, харин ч тархины сайн тэжээл шүү дээ. Дам өөр өвчин эмгэгтэй хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлсөнөөрөө тархинд ч бас сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэх аргагүй.
2019-11-26
delgerekh:
chikher elegnii uil ajillagaag demjine,ILuudel bolvol elgend khadaglagdana.
Яг үнэн. Зарим нөхөд худлаа цуурах юмаа.