Уншигчдаас ирсэн асуултуудыг та хоёрт тавьж эхлэе. С.Ганбаатарт хандаж асуулт ирсэн байна. Та 2012 оны сонгуульд нэр дэвших үү, хүмүүс дэвшихгүй гэж байгаад цаг нь болохоор ийм учраас тийм учраас гэж шалтгаан хэлээд нэр дэвшдэг. Та яг үнэнээ хэлээч УИХ-ын сонгуульд нэр дэвших үү.
Би яг үнэнээр нь хариулья. 2008 оны сонгуульд би орохгүй, дэвшихгүй гэж хэлсэн. Үүндээ ч хүрсэн. Харин 2012 онд би дэвшихгүй гэж хэлээгүй, гэхдээ өнөөдөр хаана ч дэвшээд гарах боломжийг надад ард түмэн өгсөн. Тиймээс би нэр дэвших үү үгүй юу гэдгийг ард түмнээсээ асуумаар байна. Би тэнд Ганбаатарыг төлөөлж суухгүй ээ. Ард түмэнээ төлөөлж суувал сууна. Тиймээс би үүнийг ард түмнээсээ асууж байж л болно.
Ирэх баасан гарагт болох эсэргүүцлийн жагсаалын талаар хүмүүс их сонирхож байгаа байх?
-
С.Ганбаатар: Эсэргүүцлийн томоохон цуглаанд иргэн бүр оролцоосой. Бид Африк, Тунис биш үнэнээсээ ардчилсан агуу үндэстэн гэдгээ харуулах цаг болсон. Хэдхэн хүнд барьцаалагдсан төрийг аврах тэмцэл хийе. НҮБ-д 51 жилийн өмнө ороход жагсах, цуглах, ажил хаях эрх нь орсон. Дор дорноо хувийн асуудал хөөцөлдсөөр байгаад эх оронгүй хувийн асуудалтай үлдвэл яах вэ. Би тэмцэлд уриалж байна. Тэмцээд үр дүн гарна.
- Үндэслэлгүйгээр үнэ нэмсэн үед шатахуун авсан байгууллага, хүмүүст зохих баримтыг үндэслэн зөрүүг нь бензинээр нь нөхөн олгуулах шийдвэр гаргуулах боломжтой юу?
-
М.Чимэддорж: Бүрэн боломжтой. Энэ талаар хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах байгууллага хуулийн дагуу ажиллах ёстой. Үйлдвэрчний эвлэл дэмжинэ. Гэхдээ баримт авсан хүмүүс өөрсдөө гомдол гаргаж ярилцахгүй бол болохгүй. Иргэд өөрдсөө тэднийг хулгай хийлгэхгүй байлгахад хариуцлагатай байя гэж хэлмээр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ