Хямралын үед эрэлттэй байсан ч аажмаар устаж буй мэргэжлүүд 
2019-11-18

 

2007-2009 оны их хямрал дэлхийн эдийн засгийг элгээр нь мөлхүүлж байлаа.АНУ-ын зах зээл дээрх хямралын улмаас олон санхүүгийн институт асар их хохирол амссан бол хэдэн сая хүн ажилгүй болж байсан юм. 


Хэдэн арван жилийн эдийн засаг сэргэж, харин ажил эрхлэлт хямралаас өмнөх үедээ ойртон очсон юм. 
Хямралын үеэс хойш олон зүйл өнгөрсөн бөгөөд Бизнесс инсайдерын шинжээчид тэр үеэс хойш эдийн засаг хэрхэн өөрчлөгдсөн гэдгийг харуулах үүднээс хөдөлмөрийн зах зээлд судалгаа хийжээ. 


Улмаар тэд хямралын үед өдөр бүр олон мянган хүн олон салбарт ажилгүй болж байхад хамгийн эрэлттэй байсан ч өдгөө эрэлт хэрэгцээ нь буурсан мэргэжлүүдийн жагсаалтыг гаргасан байна. 

 

10. Даавуу үйлдвэрлэл 

 

2007 онд даавуу үйлдвэрлэлийн салбарт 126 794 хүн ажиллаж байсан бол 2017 онд энэ тоо 27 хувиар буурчээ. Хямралын үед эрэлттэй байсан энэ мэргэжлийнхэн 2017 оны байдлаар 92 889 болон буурсан байна. 


9. Хувцас бэлтгэх болон оёх 


Их хямралын үед буюу 2007 онд энэ салбарт 274903  хүн ажилладаг байжээ. Харин  2017 онд энэ салбарт ажил эрхэлж буй хүмүүсийн тоо 27 хувиар буурч, 199 462 болсон байна. 


8. Аудио, видео тоног төхөөрөмж болон холбоо харилцааны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 


2007  онд энэ салбарт 191 060 хүн ажиллаж байсан бол  2017 онд энэ салбарт ажил эрхлэгчдийн тоо 29 хувиар буурч 135 950 болсон байна. 


7. Бичиг хэрэг, офисын барааны дэлгүүрүүд 


Өмнө нь хүмүүс өдөр тутмын бичиг хэргээ цаасан дээр хөтөлж, тэмдэглэж, тэр хэрээр бичиг хэрэгслийн бараа ихээхэн эрэлттэй байсан бол компьютер болон бусад ухаалаг төхөөрөмжүүд хөгжснөөр цаасан хэвлэлээс бусад төрлийн бичгийн хэрэгслийн хэрэгцээ аажмаар буурсаар байгаа юм.

 

Өмнө нь тайлан, илтгэл бэлтгэн, түүндээ онцлох хэсгүүдийг өнгө өнгөөр ялган будах, тэмдэглэх гээд офисын хэрэглээнд өнгө өнгийн бал, фломастераас эхлээд төрөл бүрийн хэрэгсэл шаардлагатай байсан бол одоо бүх төрлийн бичгийн ажлыг компьютер дээр төрөл бүрийн өнгө дизайнтайгаар бэлтгэн хэвлэхэд л болно. Тиймдээ ч бичиг хэргийн барааны дэлгүүрүүдийн ажиллагсдын тоо буурсан байна.  2007 онд энэ салбарт  184 215 хүн ажиллаж байсан бол 10 жилийн дараа энэ тоо 30 хувиар буурч  129 592 болжээ. 


6. Утсан холбооны операторууд 

Утсан холбоо буюу үүрэн холбоо гарахаас өмнө бидний ашигладаг байсан зс эсвэл оптик кабелийн тусламжтайгаар холбогддог, телефон холбоо хэрэглэгчдийг утсаар холбодог үйл ажиллагаа.

 

Өмнө нь энэ төрлийн утсан холбоог улс, хот хооронд холбогдоход операторуудаар дамжуулан холбогддог байлаа.  Улмаар үүрэн холбоо эрчимтэй хөгжснөөр энэ төрлийн операторуудын хэрэгцээ жил ирэх тусам буурсаар байна. 2007 онд энэ салбарт 835 711 хүн энэ салбарт ажил эрхэлдэг байсан бол 2017 онд энэ тоо 32 хувиар буурч 564 715 болжээ. 


5. Хэвлэн нийтлэх салбар 

Мэдээллийг хэвлэмэл, хөгжмийн болон бусад төрлийн бүтээгдэхүүн болгон бэлтгэх, бүтээх, хэвлэн нийтлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэвлэн нийтлэх салбарт ажиллагсдын тоо ч хямралын үеэс хойш буурчээ. 2007 онд энэ салбарт 376 730 хүн ажиллаж байсан бол 2017 онд 33 хувиар буурч 251 952 хүн болсон байна. 


4. Номын дэлгүүр болон сонины худалдаачид 

Хэдийгээр ном хэвлэх, худалдах ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа мэт олон хүнд санагдах ч хямралын үед эрэлттэй байсан энэ салбар хямралаас 10 жилийн дараа эрэлт нь ихээхэн буурсан байна. 


2007 онд энэ салбарын ажилтнуудын тоо 188 312 байсан бол  2017 онд 38 хувиар буурч 116 703 болжээ.


3.Компьютер болон дагалдах бүтээгдэхүүний үйлдвэрлэл 


Хэдийгээр компьютерын хэрэглээ жил  ирэх тусам нэмэгдэж байгаа ч компьютер болон дагалдах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт ажиллах  хүмүүсийн тоо буурчээ. Энэ нь магадгүй компьютерын салбарын үйлдвэрлэл ихээр роботжсонтой ч холбоотой байж мэдэх.  2007 онд энэ салбарт 253 853 хүн ажиллаж байсан бол 2017  онд энэ тоо 42 хувиар буурч, 46 624 болсон байна. 


2. Сонин хэвлэл 

Олон зууны түүхтэй сонин хэвлэл интернэт хэвлэл гарч ирснээр аажмаар орон зай нь шахагдах болсон юм. 2007  онд энэ салбарын ажилтнуудын тоо 438 291 байсан бол 2017 онд 52 хувиар буурч 208 549 болжээ. 


1.    Агаар сансрын үйлдвэрлэлийн сэлбэг хэрэгслийн үйлдвэрлэл 


Нисэх болон сансрын аппаратуудыг бүтээх, хөгжүүлэх чиглэлээр ажилладаг агаар сансрын үйлдвэрлэлийн сэлбэг хэрэгслийн үйлдвэрлэлд ажиллах хүмүүсийн тоо хамгийн ихээр буурчээ. Энэ нь мөн л олон үйлдвэрийн дамжлага роботжсонтой холбоотой гэж шинжээчид үздэг. 2007 онд энэ салбарын ажиллагсадын тоо 296 599  байсан бол 2017 онд 77 хувиар буурч, 66 921 болжээ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин