Илон Маск газар доорх хурдны зам барина
2019-11-18


 
Илон Маскийн эзэмшилд байдаг Америкийн "The Boring Company" компани Лас-Вегасын доогуур 12 метрийн гүнд автомашины хурдны замын хонгил барих ажил эхлүүлсэн талаар  NBC телевиз мэдээллээ. 

 

Энэ хонгил нь 1,5 км урттай байх бөгөөд Las Vegas Convention Center төвийн хэд хэдэн корпусуудыг холбох юм байна. 

 

Газар доорх хонгилын хоёр замаар 16 хүн тээвэрлэх жолоочгүй тээврийн хэрэгсэл явах бол өөр нэг нь явган хүний гарч байх аж. 

 

Дашрамд дуулгахад, тэрбумтан Илон Маск  "The Boring Company"-ийг  2016 онд байгуулсан бөгөөд энэ хот Лос-Анжелес хот, цаашлаад Америкийн бусад хотуудад газар доорхи хонгилын сүлжээ байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. 

 

Өнгөрсөн оны 12 дугаар сард энэ компани Лос-Анжелесийн доогуур тавигдсан анхны тээврийн хонгилыг нээсэн бөгөөд 3,2 км үргэлжлэх газар доорх зам Spase X компанийн зогсоол болон The Boring Company компанийн төв байрыг холбодог аж. Тээврийн сүлжээ нь хүрэх газартаа асар богино хугацаанд очих боломжийг олгосон бөгөөд хонгилоор автобус 241 км/цагийн хурдтай явдаг гэнэ.

 

 

Г.Бямбасүрэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Газар дээр барихаар яагаад болдоггүй юм бол. Өргөн нутагтай байж
2021-03-11
ха ха, санаа шүү:
Манайхан метроны оронд газар дор хонгил ухаад ядууучуудыг тэнд нь амьдруулаад машинтай нь явуулж байхгүй юу доо
2019-11-18
ха ха, санаа шүү:
Манайхан метроны оронд газар дор хонгил ухаад ядууучуудыг тэнд нь амьдруулаад машинтай нь явуулж байхгүй юу доо
2019-11-18
Guest:
Энэ харь гаригийн ацыг харь гариг уруу нь буцаамаар юм. Дэлхийг сэндийчээд дууслаа
2019-11-18