Ч.Хүрэлбаатар: ОУВС-ийн хөтөлбөрт Ерөнхийлөгч хориг тавьж байна

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн НДШ-ийг нэмэгдэж, ажилтан, ажилтан олгогч нар тус бүр 12 хувийг төлнө. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Нийгмийн даатгалын шимтгэлийн хуульд хориг тавих гэж байгаа талаар ЕТГ-ын дарга мэдэгдсэн.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар хийжээ. Тэрбээр "Үнэн хэрэг дээрээ ОУВС-ийн хөтөлбөрт Ерөнхийлөгч хориг тавьж байна гэсэн үг. ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа ХӨТӨЛБӨР үр дүнгээ өгч байгаа, дампуураад зогсчихсон байсан эдийн засгаа, өндөр хүүтэй зээл, бондуудад дарлуулж байснаа эргэж нэг санаач гэж хэлье дээ.2017 онд батлагдчихсан, хэрэгжээд 2 жил 7 сар болчихсон хуулинд хориг тавьж болдоггүйгээ мэдэж байгаа болов уу? Тэгээд хоригоо “ЦЭЦЭД” тайлбарлаж чадах уу?" гэсэн байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ