Эсэргүүцлийн жагсаалын үеэр бүх жолооч нар тодорхой нэг цагт гэрлээ унтрааж, дохиогоо дуугаргаж эсэргүүцлээ илэрхийлж болох уу?
-С.Ганбаатар: 12.00- 12.05 хүртэл улс орон даяар бүх жолооч нар дохиогоо дуугаргаж, гэрлээ асааж эв нэгдлээ илэрхийлээрэй. Мөн бүх жагсагчид амны хаалтад үнийн хөөрөгдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн бичиг бичсэн байна. Мөн МҮЭ гэсэн бичигтэй амны хаалт зүүнэ.
-Таныг улстөрийн карьераа хөөгөөд улстөржөөд байгаа гэж ярьдаг. Ингэхэд аль нэг улстөрийн хүчин рүү хандаад байна уу?
С.Ганбаатар: Би аль намд харъяалагддаггүй гэдгээ бахархалтайгаар хэлж байна. Улс төрийн намынхан утгаа алдсан. Харин надтай хамт сурч байсан найз нөхөд бий. Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Лхагважав байна. Харин хүндэлдэг улстөрчид байдаг. Бүтцийн хувьд ялзралд орсон. Улстөрийн бүтцийг дахин шинэчлэх цаг болсон. Энд хэлэхэд Б.Бат-Эрдэнэ гишүүнийг ойлгоосой гэж хэлмээр байна. Тэр хүн хэн нэгэн олигархийн талд оролгүй малчин, хөдөө орон нутаг, ард түмний төлөө дуугарч боорлуулж байна.
Баасан гаригийн цуглаан эрх баригчдыг цочроож чадах болов уу?
-
С.Ганбаатар:Ямар ч байсан цуглаан хийгүй дөжирч байснаас дээр. Эрх баригч улстөрчдийг доргиож ард түмнээ хүндэлдэг болгохын тулд түмэн олон ирнэ. Үүнд итгэлтэй байна. Цуглаанд ард түмэн нэгдэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ