БНХАУ: Хонконгийг Хятадын эсрэг турхирах хэрэгсэл болгоно гэдгийг мэдэж байсан

img

БНХАУ-ын дээд удирдлага Хонконгод эмх замбараагүй байдал эхлэхээс бүр өмнө нь ийм үйл явдал гарах аюулыг урьдаас ойлгож байсны дээр энэхүү үйл явдлыг Хятадын төрийн удирдлагын тогтолцоонд дарамт үзүүлэх зорилгоор Хонконгийг ашиглах зарим этгээдүүд гарч ирнэ хэмээн таамаглаж байсан гэнэ. Энэ талаар Хятадын Коммунист Намын Төв хорооны дэргэдэх намын сургуулийн дэд ерөнхийлөгч Се Чуньтао мэдэгджээ.

 

"Өнөөгийн төрийн удирдлагын тогтолцооны үндсийг тавьсан Хятадын удирдлагууд алсын хараатай байсныг одоо болж буй үйл явдал гэрчилнэ. Жишээлэхэд, Дэн Сяопины үед /shuud.mn: 1970-аад оны сүүлээс 1990-ээд оны эхэн хүртэл Хятадыг удирдаж байсан/ өнөөдөр бид хэдэн сарын туршид ажиглаж буй Хонконгийн асуудлыг таамаглаж байсан" хэмээн тэрбээр хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

 

Се Чуньтаогийн өгүүлснээр, "Хятадын социализмыг эсэргүүцэх зорилгоор Хонконгийг ашиглах этгээдүүд гарч ирж болзошгүй" гэж БНХАУ-ын удирдлагууд таамаглаж байсан гэнэ.

 

 

Хонконгийн эсэргүүцэл эдийн засгаа СҮЙРҮҮЛЛЭЭ

 


Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тээр шүү, хятадууд ийм л хүмүүс, тэд 20, 30-40, 50 жилийн алсыш л өнөөдөр бодож бдаг хүмүүс
2019-11-22
Shaana biz omhii jungaa nar
2019-11-20