ВИДЕО: ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэгийн хүү "луу унжжээ"
ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэгийн тухай таагүй мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гарах болсон. Өнөөдөр мөн л нэг таагүй мэдээллийг хохирогчид хийлээ. ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийн хүү Б.Жавхлантөгс Номун Виллаж хотхоны 106.5 мкв дөрвөн өрөө орон сууцыг худалдан авахаар 2014 оны 09 дүгээр сарын 23-нд гэрээ байгуулж, шинэ байрандаа оржээ. Гэвч Б.Жавхлантөгс нь өнөөдрийг хүртэл орон сууцны нийт үнэ болох 298.200.000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй аж. Тиймээс компаниас 2018 оны 01 дүгээр сард байр чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж, цагдаагийн байгууллагад ханджээ. Гэвч П.Оюунчимэг хуулийн байгууллагад нөлөөлж, хэргийг удаашруулж байгааг компанийн төлөөлөл хэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ