Bloomberg: Рио Тинто төсөлд дахин цохилт өглөө

Rio Tinto Group Монголд дахин нэг толгойн өвчинтэй тулгарсан бөгөөд учир нь дэлхийд хоёрдугаарт бичигдэх уул уурхайн компанитай холбоотойгоор Монголын засгийн газар хуулийн асуудал эхлүүлэх гэж байгаа бололтой хэмээн Bloomberg агентлаг мэдээлжээ.
"Рио Тинто групп Оюу толгой гэх асар том газрын доорх зэсийн орд газартай холбоотой төслийг хэрэгжүүлж байгаа юм. Гэхдээ энэ төсөл хуулийн асуудлууд, хөрөнгө мөнгө дахин хуваарилах, Засгийн газрын зүгээс ирэх дарамт шахалтын улмаас багагүй саатаж байгаа" хэмээн Bloomberg бичсэн байна.
Цаашлаад, Дархан Монгол Ногоон Нэгдэл төрийн бус байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тухай Рио Тинто мэдэгдсэн ч Дубайн гэрээг шүүхээр цуцлаагүй гэж онцолсон талаар өгүүлжээ.
Мөн төслийн явцад тулгампаж буй асуудлуудаас гадна Монгол улсад санал зөрөлдөөнтэй олон асуудал гардаг гэдгийг онцолсон байна.
"Энэ оны дрөвдүгээр сард Монгол улсын Парламентын ажлын хэсэг бүтээн байгуулалт эхлүүлэх тухай 2009 оны хэлэлцээрийг эргэн харж, өөрсдийн эрдэс баялгийн ихэнх хэсгийг ашиглахын тулд далд уурхайн 2015 оны хэлэлцээрийг эргүүлэн татахыг санал болгосон. Уурхай татварын маргаан болон авлигын дуулианд холбогдсон юм" хэмээн бичжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ