С.Ганбаатар: 10 тэрбумын торгууль бичсэн байцаагчид Хөдөлмөрийн баатар өгөх хэрэгтэй

img

-Таныг Ц.Шинэбаяр гишүүний Хамаг Монголын намд элсэх гэж байгаа. Эсвэл өөрөө Хөдөлмөрийн нам байгуулах гэж байгаа гэсэн мэдээллүүд яваад л байдаг. Үүн дээр хариулт өгөөч -С.Ганбаатар: Ийм мэдээлэл их гараасай. Монгол хүн бүр мэдээллийг сонсож байгаасай. Өөрсдөө мэдээлэл тарааж байгаасай. Тэр нь хамгийн гол нь үнэн байгаасай гэж бодож байна. -Үнэн гэсэн үг үү? -С.Ганбаатар: Би зүүдэлж ч үзээгүй юм байна. Зүүдэлсэн бол зүүдийг минь хүн таасан байна гэж хэлэх байлаа. Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл. -Таньтай хамт тэмцэж байсан хүмүүс нам дагаад явлаа. Та эдгээр хүмүүсийн талаар сэтгэгдлээ хэлэхгүй юу? -Хүний бодлыг би хөндлөнгөөс нь хэлэхэд хэцүү байна. Хоёргүй сэтгэлээр тэдгээр хүмүүс ард түмнийхээ төлөө явж байсан гэдгийг хэлье. Өөрсдийнхөө үзэл бодолд үнэнчээр явж байгааг би хүндэтгэж байна. Хамт тэмцэж байхад бидний үзэл бодол зөрүүтэй байсан. Гэхдээ энэ үг тэд эх орондоо хайргүй гэсэн үг биш. Би бол өөрийн гэсэн бодолтой. Надад эх орноо хамгаалах урт хугацааны зорилт, зорилго бий.  -Шатахуун импортлогч компаниудад нийт ашгийн 6 хувийн торгууль тавьлаа. Энэ торгууль шийтгэл болж чадах уу. Дахиж энэ шийтгэлээс болж тэд дахин үнэ хөөрөгдөхгүй байх болов уу? Чимэддорж: Монополь ашиг хийж байгаа олсон орлогыг нь аваад түүн дээр нь нэмж торгууль ногдуулдаг. Дэлхий нийтийн жишиг байдаг. Энэ шийдвэрийн эцсийн үр дүнд энэ хэмжээний мөнгийг авч чадна гэж бодохгүй байна. ШӨХЭАХ газар байгуулж, хууль батлагдсан. Гэтэл манай хуулин дээр өрсөлдөөнд юуг хуйвалдаан гэх вэ гэдгийг заагаагүй. Импортлогч компаниуд хуулиа бариад шүүх дээр очихоор янз бүрийн тайлбар гарч ирнэ. С.Ганбаатар: Засгийн газар, УИХ-ын гишүүд ШӨХЭАХ гээд олон газар ийм хэцүү барьцаалагдсан төрийн үед 10 тэрбум төгрөгийн торгууль бичсэн байцаагчид Хөдөлмөрийн баатар цол даруй өгөх хэрэгтэй байх. Яаж чичирч, эмээж үүнийг тавьсныг би мэдэж байна. Монголын ард түмэн ийм тэмцэлгүй, хариуцлагагүй өөрсдийнхөө байдлыг дуугай хараад байдаг. Шатахуун хэрэглэж байгаа хүн бүр үүн дээр босохгүй нэг хэсэг хүнийг хэрхэн шийдэхийг хараад суугаад байна гэдэг ард түмэн өөрсдийнхөө ирээдүйн төлөө тэмцэх зүйлээ хийх хэрэгтэй. ШӨХЭАГ газар шударгаар улс төрөөс хараат бусаар энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ganbaatart amjilt hysie
2013-04-23
Ganbaatariig demjij bna. Humuus duugui haraad suuj baidag. Hun bur neg negniigee shudarga zuild demjeesei.
2012-05-28
dr:
нөгөө Ганбаатарыг ашиглаад цалингаа нэмэгдүүлэх гэж жагсаад байсан багш нар хаачиваа. Ийм үед л багш нар гарч жагсах ёстой биш гэж үү. Бид цалингаа нэмэгдүүлэх болчихсон юм чинь одоо Ганбаатар хэрэггүй гэсэн юм шиг ээ.
2012-01-21