
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатад хариуцлага тооцон, ажлаас нь чөлөөллөө. Тэрбээр өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа ажлын хариуцлага алдаж, Засгийн газрын хуралдаанд хүрэлцэн ирж мэдээлэл хийгээгүй гэх мэт асуудалд ороод байсан.
Түүнчлэн Монголд цөмийн хаягдал булшилна гэх мэдээлэл цацагдах үед салбар хариуцсан газрын даргын хувьд хариуцлагаас зугтаж, ямар нэгэн мэдэгдэл хийхээс татгалзаж байсан тул хариуцлага тооцох ёстой гэх асуудал хөндөгдөж байсан билээ.
Үүнээс өмнө тус газрын дэд дарга Р.Бадамдамдинг огцруулаад байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ