Хонконг: Эсэргүүцэгчид газар доорх хонгилоор зугтахыг оролдож байна

img

 

Хонконгийн Политехникийн их сургуулийн нутаг дэвсгэр дээр бүслэгдсэн эсэргүүцэгчид газар доорх инженерийн шугам сүлжээний хонгилоор дамжин зугатахыг оролдож байгаа талаар ВВС агентлаг мэдээллээ. 

 

"Хонконгийн их сургуульд цагдаагийн бүслэлтэд үлдсэн зарим эсэргүүцэгчид инженерийн шугам сүлжээгээр дамжин хууль сахиулагчдаас зугатахыг оролдож байна" хэмээн газар дээр нь ажиллаж байгаа ВВС агентлагийн сурвалжлагч мэдээлжээ. 

 

Олон зуун эсэргүүцэгч их сургуулийн нутаг дэвсгэрийг хэдийнэ орхисон ч цөөн тооны хүн үлдсэн гэнэ. Лхагва гаригт цагдаагийнхан инженерийн шугам хоолойны хонгилоор зугатах гэж оролдсон зургаан хүнийг баривчилжээ.

 

Хонконгийн Политехникийн их сургуулийг оюутан голдуу эсэргүүцэгчид сүүлийн долоо хоногт эзлэн, хотхоны нутаг дэвсгэр дээрээс цагдаагийнхан руу тоосго, шатамхай шингэнтэй лонх шидэн, өөрсдийн хийсэн нум сумаар харвах зэргээр эсэргүүцэл үзүүлсээр байгаа юм.

 

Сүүлийндөрөв хоногт цагдаагийнхан их сургуулийг бүслэн,  600 орчим оюутан баривчлагдсан талаар мягмар гаригт Хонконгийн тэргүүн Кэрри Лам мэдэгдэж байлаа.

 

Дэлхийг бүрхсэн "өвчин": Зургаан орон үймж байна

 

Г.Бямбасүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ