Төрөөс шатахууны үнэ нэмсэн компаниудыг шийтгэлээ. Шийтгэхээс гадна шатахууны үнэ нэмэгдсэн үндэслэлийг эдийн засагчид тайлбарлаж болохгүй юу?
-
М.Чимэддорж: Төрөөс нефть импортлогч компаниудын лицензийг цуцлана тухай ярьж байгаа нв арга ядсан арга юм л даа. Юуны өмнө борлуулагчдыг нефть импортлогч компаниудаас салгах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол борлуулагч нефть импортлогчид хуйвалдаад үнээ нэмчихдэг байдлыг таслан зогсооход түлхэц болно. Шатахууны үнэ нэмэгдсэн шалтгааныг судлаад байлтгүй шууд харагдаж байгаа. Тухайлбал ам.долларын ханш 5 хувиар нэмэгдэхэд нефтийн үнэ 20 хувиар нэмэгдэж байгаа. Нэг ёсондоо борлуулагч импортлогч нар ам.долларын ханш бага зэрэг өссөнөөр далимдуулж хэдэн томоохон компанийн захирлууд хуйвалдаад л ашиг олчихож байна шүү дээ.
-Валютын ханш өссөн нь бас нэг шалтгаантай гэж байна. Хамтарсан засгийн газраас гаргасан мөрийн хөтөлбөрийн дагуу иргэн бүрт 1,500,000 сая төгрөг өгнө гэсэн. Гэвч уул уурхайгаа ашиглан урьдчилан авч байгаа 100 сая доллар, 250 сая долларыг энэ амлалтаа биелүүлэхийн тулд төгрөгийн ханшийг бууруулж буцаад төгрөг болгох замаар төр валютын ханш дээр тоглож эх орны хишгийг өгч байна гэсэн хардалт байна?
М.Чимэддорж: Шууд тэгж хэлж болохгүй Монгол банк төгрөгийг зохицуулдаг. Монгол банк бол бие даасан ашгийг бус байгууллага. Монгол банк ажлаа сайн хийж чадахгүй байгаа нь үнэн.
-Монгол банк улстөрөөс хамааралгүй бие дааж ажиллаж чадаж байна уу?
М.Чимэддорж: Ажиллаж чадахгүй байгаа.
С.Ганбаатар: Зөвхөн Монгол Банк биш ер нь Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар зэрэг төрийн байгууллагууд төрд итгэж ажилладаггүй. Зарим нэг бүлэглэл өөрөөр хэлбэл МАН-д итгэж, МАН-ын удирдлагын төлөө ажилладаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ