-Их том жагсаал хийх гэж байгаа юм байна? Долдугаар сарын 1-нийг давтахгүй гэсэн баталгаа байна уу. О.Магнай нарын араас орж дээлээ нөмрөх вий. Зүгээр байж байвал дээргүй юу.
-С.Ганбаатар: Зүгээр академидаа багшлаад өөрийнхөө амьдралыг хөөгөөд байж байвал сайхан л байна. Даанч монголчууд бидний амьдрал хэцүү байна, ийм ой гутмаар нийгэмд бид амьдарч байна.
Хэрвээ ийм юмнаас эмээж байвал маш гунигтай орон бий болно, эх орныхоо төлөө өөрийнхөө төлөө золиослох чадваргүй ард түмэнтэй улс орон маш хэцүү орон болж хувирна. Би ард түмэндээ итгэж байна. Цагдаагийн байгууллагад хүртэл хандсан. Манай ард түмэн ийм нийгмийг өөрчилж чадахуйц ард түмэн гэдгээ харуулах ёстой. Долдугаар сарын 1-нийг давтахгүйг мэдээж хичээж сэргийлэх арга хэмжээ авч байна. Гэхдээ үүнээс айлаа гээд нийгмийг энэ чигт нь үлдээвэл бид аймшигтай ирээдүйтэй золгох болно. Монголчууд бид чинь хараагдсан ард түмэн биш шүү дээ.
Импортлогч нар торгуулиа заасан хугацаанд төлөхгүй бол тусгай зөвшөөрөл хүчингүй болсонд тооцох болно гэдгийг МҮЭХ-оос зарлаж болох уу?
-С.Ганбаатар: Мэдээж зарлаж болно. Хэрэв ингэвэл Үйлдвэрчний эвлэл Засгийн газрын ажлыг хийж байна гэсэн үг шүү дээ. Төрөөс лиценз өгөхдөө тодорхой нөхцөл болзолтойгоор давуу эрх өгч байна гэсэн үг шүү дээ. Гэтэл Засгийн газар нь хараат хэдэн компаниндаа хариуцлага тооцож ажиллахгүй байна. Нэг жишээ татахад англичууд 200 жилийн өмнө татвар төлье гэж тэмцэж байсан. Тэд татвараа төлж давуу эрх олж авья л гэсэн санаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ