С.Ганбаатар: 76 гишүүн нэгдүгээр ангийн хүүхэд шиг байна

img

-Шатахууны үнээс үүдсэн үнийн өсөлтөд хариуцлага тооцох болсон. Агентлагийн хоёр дарга, дэд даргатайгаа огцорлоо. Үүгээр  төр ард түмнээсээ хариуцлага алдсан алдаагаа цайруулж чадах уу? -С.Ганбаатар: Монгол оронд Засгийн газар байдаг юм байна. Хариуцлага тооцох нь зөв юм байна гэж ойлгодог болж. Ард түмний бүхий л амьдрал хүнд байдалд орсон нь эрх баригчдад  өчүүхэн юм байна гэдгийг харж байна. Хоёр агентлагийн даргаар туг тахиад өөр өндөр албанд томилох гэж байгаа гэж сонссон. Ингэж л хариуцлага тооцож байна шүү дээ. Дэлхийн бусад оронд байсан бол Засгийн газар огцрох хэмжээний асуудал. Бүгд үгсэн хуйвалдсан, хөрөнгөжсөн байна. Өөр үгээр хэлбэл нэг ийм үг бий. “Хагалгаа амжилттай боллоо. Даанч өвчтөн үхлээ” гэсэн  байдаг. Хоёр агентлагийн даргаар туг тахиад өвчтөн сэхсэн нь хаана байна. Ард иргэдийн хаалгаар ашиг шим тус  орж ирэхгүй байна. Иргэдийн хохирлыг төлөх ёстой. Жирийн ажилтан иргэний халааснаас  40 орлогынх  нь хувь нь хулгайлагдада байна. Хэн нэгэн хариуцлага хүлээж, нөхөж олгох ёстой. Засгийн газар буруугаа хүлээх ёстой. Хариуцлага тооцох ёстой. Үнийн өсөлтөөс болж одоо олгож байгаа  21 мянган төгрөг өнөөдөр 12 мянган төгрөг боллоо. 21 төгрөгөө 12 гэж бичих хэрэгтэй -Д.Чимэддорж: Засгийн газар ажиллахгүй байна гэж хэлж болох байна.  Шатахууны үнийн өсөлт бий болсноос хойш 2 хоногийн дараа гарч ирж тайлбар хийлээ. Агентлагийн дарга сольсноор  асуудлыг шийдэх гэж байгаа нь буруу. Иргэд халааснаасаа мөнгөө төлчихснөөс хойш тэр хоёр дарга халагдлаа гээд хохирол барагдахгүй. -Гурван талд хэлэлцээрийг хийх талаар дахин Засгийн газраас шаардсан уу. Цуглаан хийх зөвшөөрөл авахад хүндрэл байна уу, орон нутагт ч гэсэн? -С.Ганбаатар: Засгийн газраас ажлын хэсгийнхэнтэй уулзаж байгаа байх. Хэрэв бидэнтэй уулзах бол албан ёсоор сэтгүүлчдийг дагуулж орж уулзана. Түүнээс биш дуудсаных нь зоргоо орж уулзах ёс зүй надад, тийм эрх надад байхгүй. Уулзалтыг зохион байгуулаач гэж шаардаж байгаа. Улс оронд шатахуун байна уу, Оюутолгой байна уу ямар нэг  проблем, хөдөлмөр нийгмийн асуудал үүсэхэд нийт хөдөлмөрчдийн төлөөллийн байгууллага, татвар төлж байгаа бизнес эрхлэгчдийн төөлөөллийн байгууллагыг Засгийн газар хүлээн авч уулзах, зөвшилцөх үүрэгтэй. Манайд ам амандаа шуугилдаж улстөржиж ярьдаг. Оюутолгойн асуудал үүсэхэд 2,7  сая  хүн ам амандаа ярьж Оюутолгойн мэргэжилтэн болсон. Хөдөмөр нийгмийн гурван талт улсын хэлэлцээр гэж байдаг. Энэ хэлэлцээр үл ойлголцол бий боллоо гэвэл мэргэжлийн шинжээчдийг  оруулж байр суурийг нь  сонсож хайнаа хагалдаг. Улс төрчид энэ субьектээ ажиллуулахгүй байна. АНУ-д хоёр өндөр цамхаг нурлаа. Энэ нийгмийн асуудал. Үүний дараа  байнгын хороо, улстөрчид ам амандаа шуугилдаагүй. АНУ-ын гурван талт хэлэлцээр хуралдаж юу болов, яахав гэдгээ дүгнэсэн. Үүнийхээ дараа ард түмэндээ мэдээлсэн. Тэгэхээр манай эрх баригчид сонгодог улстөрөө ойлгохгүй байна. Би улстөрчдөд сонгодог улстөрийн  хичээл зааж байна. 76 гишүүн нэгдүгээр ангийн хүүхэд шиг харагдаад байна. Гурван талт хэлэлцээрт очихдоо ямар арга хэмжээ авах вэ гэсэн дөрвөн шаттай эдийн  засгийн төлөвлөгөө боловсруулснаа бариад очино. -Хамгийн энгийн аргаар энэ хүнд нөхцлөөс гарах ямар гарц байна? -М.Чимэддорж: Өнөөдөр Монголын эдийн засаг нийгэм ухаан нь орж гараад орь дуу тавьж байгаа өвчтөн шиг байна. Өвчнийх нь илрэл нь шатахууны үнийн  өсөлт байна. Гэхдээ цаана нь ямар зүйлээс болж байна. Хавдар байна уу гэдгийг олж харах хэрэгтэй. Тэгэхээр хамгийн эхлээд халууныг нь буулгах хэрэгтэй. Дараа нь өвчнийг нь намдаагаад ямар эмчилгээ хийх вэ гэдгээ ярина. Тэгэхээр хамгийн түрүүнд долларын интервенци хий. Шатахууны үнийн 2 долоо хоногийн өмнө түвшинд хүртэл буулга. Хууль бусаар үнэ нэмсэн байгууллагуудыг хянаад хуучин үнэд оруулах арга хэмжээ ав. Шатахууны нөөцийн бодлогоо даруй ав. Зургаан сарын дотор дизелийн үйлдвэр барь. Хамгийн гол суурь эмчилгээ нь үйлдвэр байгуулж иргэдээ орлоготой болгох юм.        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mj:
Pop sda.. ooroooo yu oilgoj yavdiin boldoo
2018-03-16
negdugeer angi:
1-r angiin huuhed 3-r angiin huuhedteigee bid 1-r angi gej yarih sanagdlaa.
2013-03-25
Mj:
Pop sda.. ooroooo yu oilgoj yavdiin boldoo