Орост "хүүхдийн мөнгө"-ийг 200 дахин өсгөнө
2019-11-27

 

Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Орост 1.5 хүртэлх насны хүүхдийн асаргаанд сар бүр олгодог 50 рублийг цуцлах зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ.

 

Энэ халамжийн мөнгийг 1994 оноос эхлэн байгууллагуудад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг эхчүүд, хүүхдээ гурав хүртэлх насанд хүртэл нь асрахаар чөлөө авсан цэргийн алба хаагч эмэгтэйчүүд, эмнэлгийн заалтаар сургалтын чөлөө авсан аспирант, оюутнуудад сар бүр олгодог байжээ. 

 

Оросын Ерөнхийлөгч сард 50 рубль \монгол мөнгөөр 2000 орчим төгрөг\ олгох нь амьдралд ямар ч нэмэргүй гэж үзсэн тул энэхүү халамжийг цуцалсан бөгөөд ийнхүү цуцлахаасаа өмнө анхны болон хоёр дахь хүүхдээ гаргасан гэр бүлүүдэд тухайн оршин сууж байгаа бүс нутагт хамаарах амьжиргааны доод түвшинтэй тэнцэх хэмжээний мөнгийг сар бүр олгох хуулинд гарын үсэг зурсан байна. 

 

Улмаар ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн амьжиргааны доод түвшнийг хоёр нугалсантай тэнцэх хэмжээний дундаж орлоготой гэр бүлүүд хүүхдээ төрснөөс эхлээд гурван нас хүртэл нь сар бүр 10-11 мянган рубль \монгол мөнгөөр 409 мянган төгрөг орчим\-ийн тэтгэмж авах юм байна. 

 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Хүн амын өсөлт буурч сөнөх тийшээ яваа тул ингэхээс өөр аргагүй
2019-11-29
ах нь:
Ухаантай удирдагч өөр юм аа...Манай олглй тархитангуудтай зүйрлээд бодож үз дээ...
2019-11-28
ondor nastan:
hooh. putin mundag aa.
2019-11-27
Zocnin:
Zow bodlogo hun amaa osgoh bodlogo barij bna Bidnii tsoohon mongolcnuudad iim bodlogo heregtei bna
2019-11-27