-Үнийн өсөлтийн зөрүүг буцаагаад байранд нь аваачих боломж байгаа юу?
-
Чимэддорж: Болдоггүй юм. Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ гэж байдаг. Хүмүүс бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бий болно гэж бодож байхад энэ өсөлт үүсдэг. Би чадахгүй гэж бодож байна
Шууд шийтгэл нэгдүүлэх энэ дараагийн шатандаа шүүхэд очино. Хэрвээ шүүх энэ торгуулийг ногдуулах шийдвэр гаргавал албадан төлүүлэх болно.
С.Ганбаатар: Шүүхэд таньдаг хүн дээрээ очвол бид баларна. Хамгийн гол залбирах зүйл бол таньдаггүй хүн дээрээ очоосой. Би өөдрөг үзэлтэй хүн тул монголын ирээдүй сайхан болоосой гэж бодож байна.
-Яг өнөөдөр таныхаар иннфляци хэдэн хувьтай байна гэж харж байна вэ. Албан бус таны төсөөллөөр?
Чимэддорж:Төсвийн албан хаагчдын цалин 20 хувьтай. 2012 онд нэмнэ гэсэн мэдээлэл гарахтай зэрэгцэн энэ тооны араас өсөлт эхэлсэн. Би үүнтэй санал нэг байна. Хүмүүс энэ мэдээллийн дагуу хадгаламжаа татаж, оронд нь үл хөдлөх хөрөнгөө байршуулсан. Үүнтэй холбоотойгоор мөнгөний ханш унаж, үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн. 2012 онд доод тал нь 20 хувьтай байна эгж бодож байна. Засгийн газар, Монголбанк хоёр инфляцийг алдсан. Манай эдийн засгийн хүлэг онгоц одоо эзэнгүй байна.
С.Ганбаатар: -Өнөөдөр Монгол оронд инфляци 20 хувас доош буухгүй гэдгийг их сургуулийн 4 курсын оюутан хэлж чадна. 70 мянган аж ахуйн нэгжийн 60 орчим мянга нь бүгд зээлтэй. Бүх тэтгэвэрийн хүмүүс 80-90 хувь нь зээлтэй. Төрийн албан хаагч бүгд зээл, малчид бүгд, бүгд зээлтэй. Зээлийн хүү нь жилийн 17-27 хувьтай байна. Дунджаар 23 хувийн хүүгийн зээлтэй. Хийж байгаа талх, тариа, хятадын бараа, хуушуур болгон дээр 100 төгрөгийн барааг 120 болгон зарж байгаа. Би хийж байгаа бизнес бүр дээр 20 хувийн нэмэгдэл явж байна. Өнөөдөр Монголын нийт хадгаламж эзэмшигчдийн 1 хувийн хадгаламж л өсөж байгаа. Бусад нь энэ хүмүүсийн мөнгийг өсгөж өгөхөөр ажиллаж байгаа. Үүний эсрэг хүмүүс эдийн засгийн өсөлт 20-иас дээш хувиар өснө гэж ярьдаг. Эдийн засаг өсөөгүй. Эдийн засгийн өсөлт бидэнд хэрэггүй, хөгжил хэрэгтэй. ДНБ гэдэг хамгийн луйврын тоо байдаг. Оюутолгой баахан мөнгө олоод буцаад гадагшаа гаргаж байна ГОК, Моби бүгд гадаадын компани. Гадаад руу урсаж байгаа энэ мөнгөний өсөлтийг хасаад үндэсний компанийн өсөлт хэд юм бэ гэдгийг гаргаж энэ үзүүлэлтийг ярих хэрэгтэй. Та нарыг тоо мэдэхгүй, эдийн засгийн ойлголтгүйгээр далимдуулж байна. Энэ гоё тоонд амаа битгий таглуулаарай. Монголын эдийн засагт эргэлдэж байгаа 13 их наяд төгрөгийн 20 хувийн эдийн засгийн хүүтэй явж байна.
-Өнгөрсөн хугацаанд энэ тоог С.Баярцогт ярилаа. Үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх гэж байгаа энэ хүний ажилд та ямар дүн тавих вэ?
С.Ганбаатар: Тав тавъя. Маш ухаантай хүн. Герман дүнгээр гэдгээ онцольё. Онц муу гэсэн үг. Монголын Засгийн газарт байгаа сайд нар бол Монголыг колончлох гар хөл болсон улсууд гэдгийг би тоо баримттайгаар хэлсэн байгаа. АТГ байгаа. Миний өгсөн мэдээллийн дагуу АТГ хуулийн байгууллагад ганц нэг хүн байртай болж байгаа байх.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ