-Таны эцсийн амбиц юу бэ. Ерөнхий сайдын суудал уу?
-Бурхан тэнгэр надад туслаасай гэсэн амбиц байгаа. Зөв юмны төлөө явж байгаа болохоор би тэнгэрт итгэдэг. Тэгэхгүйгээр мөнгөтэй, эрх мэдэлтэй, мэргэн буучтай олигархиудын өөдөөс тэмцэнэ гэдэг хэцүү. Намайг тэнгэр хардаг. Би байнга тэнгэртээ итгэж залбирдаг. Монголын ард иргэд идэвхгүй, арчаагүй гэж байгаа бол монголын ард түмнийг дайчин тэмцэгч хариуцлагатай болгож өгөөч гэж гуйдаг. Монголын ард түмний төлөө ажиллах хүч чадал өгөөч гэж долоо хоног бүр Богд уулан дээр гарч тэнгэртээ залбирдаг, алхдаг.
Танд ямар албан тушаал байвал энэ байдлыг өөрчлөх вэ?
-2006 онд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч танд тал засдаг уу, авлига өгдөг үү гэсэн асуултыг надад сэтгүүлчид тавьж байсан. Тэгэхэд нь би Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын суудлаа өгчих гэж хошигнож хариулж байсан.
Гэтэл дараа нь би Монголын хамгийн их мөрөөдөгч, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болохыг мөрөөдөгч гэж шүүмжлүүлсэн. Надад ямар нэг албан тушаал авах юмсан гэсэн бодол толгойд орж ирж байсангүй. МҮЭХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалыг ард түмэн надад өгсөн. Энэ албан тушаал Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөс том албан тушаал шүү.
-Ирэх баасан гарагт болох эсэргүүцлийн жагсаал тодорхой үр дүн үзүүлэхгүй бол яах вэ. Дараагийн алхам юу хийх вэ. Бид гэр бүлээрээ эсэргүүцлийн жагсаалыг дэмжиж байгаа?
- Жагсаалд ирээрэй та бүхэн . Хоёргүй сэтгэлээр дэмжээрэй. Эсэргүүцлийн жагсаал хийгээд тодорхой үр дүнд хүрвэл маш сайн. Үнэхээр үнэ буугаад ирвэл бид заавал тэмцэхгүй шүү дээ. Хэрэв үнээ буулгахгүй бол бид Засгийн газар, УИХ-ыг тарах хүртэл тэмцэнэ. Шууд хэлье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ