Охинтой нь суусан эрд 300 гахай өгнө гэж амлажээ

Хятадын нэгэн фермер охиноо хадамд гаргахын тулд шан амласан талаар Sin Chew Daily мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 24 настай Жан Чжиюань гурван жилийн өмнө их сургуулиа төгсөн, эцэг эхдээ туслахын тулд төрсөн хотдоо эргэн иржээ.
Түүний эцэг эх гахай үржүүлдэг бөгөөд охин нь ч энэ ажилд нь туслан, өглөө зах дээр гахайн мах зарж, дараа нь амьтдыг хооллон, хашаа хороог нь цэвэрлэдэг гэнэ.
Гэвч гэрийнхэн нь энэ ажлыг нь огт таашаагаагүй бөгөөд их сургууль төгссөн охин нь бодлоо өөрчлөн, том хотруу буцаж, өндөр цалинтай сайн ажил олно гэж найдаж байжээ. Мөн 24 хүрсэн ч гэрлээгүй нь эцэг эхийнх нь санааг зовоосон тул бүсгүйн аав Жан охинтой нь гэрлэсэн эрд сайн үүлдрийн 300 хар гахай өгнө хэмээн амласан гэнэ.
Харин охин нь гахай маллах ажлыг "гутамшиг" гэж огт тооцохгүй байгаагийн дээр ирээдүйн нөхөртөө ч тийм ч өндөр шаардлага тавьдаггүй, гахайн тал махыг өргөж дийлдэг байхад болно гэж үздэг аж.
"Хүмүүс гахай маллахыг муухай ажил, мөн хийхэд хялбар гэж үздэг. Гэхдээ би үүнтэй санал нийлэхгүй. Их сургуульд олж авсан мэдлэгээ би энэ ажилд зориулж байна" хэмээн бүсгүй ярьжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ