-Танд бүлэглэл бий юу?
-Надад бүлэглэл бий. Тэр нь монголын жирийн иргэд гэдэг бүлэглэл бий. Надад өөр ямар нэгэн лобби бүлэглэл байхгүй. Би монголд гудамжаар явж байхад настай хүн намайг барьж аваад үнсдэг. Энэ бол миний хувьд маш том бүлэглэл юм шүү дээ.
Сонин юм хэлье. Хор найруулсаар байгаад улс төрчид сайд болдог. Тэгээд хөөрхий яг ард түмнийхээ төлөө ажиллах гэхээр нөгөө найруулсан хорондоо уначихдаг. Өнөөдөр унаж байгаа, живж байгаа усан онгоц руу залуучууд хошуурч байна шүү дээ.
-Та нэг их шударга хүн болж худлаа орилдог. Өөрийн чинь дэвшүүлж байгаа санаанууд, ялангуяа цалин мөнгө нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлууд чинь инфляцийг нэмэгдүүлж, ард олонд хохирол авчирч байна гэдгийг өөрөө ойлгодоггүй юмуу? Боловсрол муутай хүмүүсийн сэтгэхүй дээр тоглолт хийгээд байх юм та?
Сонгуульд таныг Баянзүрх дүүргээс нэр дэвшинэ гэсэн яриа дүүргийн иргэдийн дунд байна. Үнэн үү?
-Баянзүрх дүүрэгт үзэх гэж байгаа МАНАН-гийн улс төрчид айхтун эмээгтүн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ