С.Ганбаатар: Самуэльсоны "Чөтгөрийн тойрог" гэдэг номыг уншаарай

img

-Мэйлээр ирсэн нэг асуулт байна. Ганбаатар аа, Та нэг их шударга хүн болж худлаа орилдог. Өөрийн чинь дэвшүүлж байгаа санаанууд, ялангуяа цалин мөнгө нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлууд чинь инфляцийг нэмэгдүүлж, ард олонд хохирол авчирч байна гэдгийг өөрөө ойлгодоггүй юмуу? Боловсрол муутай хүмүүсийн сэтгэхүй дээр тоглолт хийгээд байх юм та? С.Ганбаатар: Та их ухаантай өндөр боловсролтой хүн байна. Та бушуухан гараад ир. Бушуухан тэмцлээ хий. Би харин таныг гарч иртэл тэмцлээ үргэлжлүүлж байя. Ухаантай асуулт өгсөн хүнд ухаантай хариулт өгье. Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх гэж байж цалинг нэмж байгаа бол, Самуэльсоны "Чөтгөрийн тойрог" гэдэг ном байдаг юм түүнийг уншаарай. Тэр онолыг уншаарай. Бага үнэлэмж, бага сэтгэл, бага бүтээмж бий болдог. Тэр нь буцаад бага сэтгэл, бага бүтээмж болдог юм. Чи эхлээд бүтээл гарга, түүний дараа би чамд мөнгө өгье гэх биш, мөнгө өгчихөөд чи ажил хий гэх нь зөв биз дээ. Бүтээмж нэмэх гэж байгаа асуудал дээр нэг жишээ татъя. Швейдын Свэйн гэдэг автобусны жолооч залуу манай микроны жолоочоос 20 дахин илүү цалин авч байгаа. 5000 евро авч байгаа. Тэгвэл Свейн манай микроны жолооч Доржоос 20 дахин илүү бүтээмжтэй юу гэж асууя. Та хариулж чадахгүй. Свэйн хоёр цаг яваад нэг зогсоол дээр очоод цай уугаад дахиад шулуун замаар явж байгаа. Гэтэл манай жолооч сэмхэн зааланд байгаа кондуктор халаасандаа мөнгө хийж байна уу гэдгийг ажиглана. Мөн мөсөн замын коток дээр явж байгаа. Хажуугаар нь хүн орж ирэх нь үү гэдгээ хянаж байна. Манай Дорж энэ Свейнээс 10 дахин илүү бүтээмжтэй, ур чадвартай ажил хийж байгаа. Ядуу орны ядуу иргэд бүтээмжгүй болохоор улс орон нь ийм байдаг биш. Харин улс орныг удирдаж байгаа хүмүүс нь бүтээмжтэй шийдвэр гаргадагт асуудал байгаа юм. Баян орны иргэд нь өндөр бүтээмжтэй цалин авдаг нь иргэд нь бүтээмжтэйдээ биш улс төрийн шийдэл нь, гурван талт хэлэлцээрийн үр дүн нь бүтээмжтэй байдаг учраас бүтээмжтэй харагддаг. Бид яагаад Солонгос руу, Европ руу дүрвэж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Мэдэхгүй хүмүүсээ, мэдэж амьдармаар байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ёстой гоё хэлсэн байна. Нээрээ л нэг та лаар хүмүүст яг л ингэж боддог байсан чинь энэ ярилцлагын уншсан чинь Ганбаатар илүү нь харагдаж байна. мундаг юмаа гоё санагдчихлаа амжилт хүсье
2012-08-21
Зочин:
Ганбаатар болон багш нарын хөдөлгөөн ямар амжилтанд хүрсэн бэ цалин, тэтгэврийг нэмсэн амжилтанд хүрсэн гэж харагдах боловч гол амжилт нь өргөн хэрэглээний барааны үнийг өсгөөд харин ч иргэдэд очсон бодит орлого байхгүй орлого үнийн өсөлтөө гүйцэхгүй хасах тэмдэгтэй боллоо. Одоо хувийн хэвшлийхний цалинг нэмнэ гэдэг нь мөн л ийм амьжилтанд хүргэнэ шүү. Та нар шуугиан тариагүй бол УИХурлаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу цалин нэмэгдэх л байсан шүү дээ.Энэ тохиолдолд өргөн хэрэглээний барааны үнэ ингэтлээ өсөхгүй байсан байх аа.
2012-03-18
ariyka:
yasan ch gelee ard tumnee gej umuurch baigaa n saihan bnaa
2012-01-18
батаа:
Засаг нь, монгол банк нь дийлэхээ больсон инфляцийг МҮЭ-н гол хийдэг ажил болох 3-н талт хэлэлцээр дийлэх болов уу Ер нь энэ хэлэлцээр аль хир найдаж болохоор зүйл вэ?
2012-01-18
56:
мундаг шүү мэдрэмжтэй хүн дээ та их ухаантай өндөр боловсролтой хүн байна гоё хийлээ
2012-01-18
itgel:
Танд ард түмэн итгэл хүлээлгээд гаргаад ирвэл юу хийхийг хүсч байна вэ, юуг бодитоор хийж чадах вэ, баттай амлах зүйл юу байна, таны амьдралын гол зорилго юу вэ, би одоо хүртэл гол зорилгоо тодорхойлж чадахгүй байна л даа. Таньд амжилт хүсье. Итгэж байгаа шүү.
2012-01-18