Б.Батбаяр: Тавантолгойг төрд өгсөн 14 компанид баярлалаа гэж хэлэх зүрх, зориг төрд алга уу

img

УИХ-ын гишүүн Б.Батбаяртай ярилцлаа. -Сүүлийн үед Тавантолгойн талаар элдэв шүүмжлэл гарах болсон. Тавантолгойн орд газартай ажил, амьдралаараа холбогдсон хүний хувьд энэ бүхнийг та юу гэж харж байна вэ? -Юм хийж байгаа хүн заавал ямар нэгэн шүүмжлэлд өртддөг. Би Тавантолгойг маш түргэн хугацаанд явах ёстой гэж боддог. Таван толгойгоо хараад хэрэлдээд суугаад байх биш, ашиглаж, үр ашигийг нь ард түмэн хүртэх ёстой. Бид томоохон стратегийн орд газруудаа ашиглаж, улс орныхоо эдийн засгийг өөд нь татаж, ард иргэдийн амь амьдралыг дээш нь татахад анхаарах хэрэгтэй. Мөнгөгүй зүгээр сууж байгаа хүний амьдрал ямар байдаг нь тодорхой. Манай иргэдийн амьдрал хэцүү байна. Энэ хүмүүст ажил хийе, хөдөлмөрлөе гэсэн хязгааргүй хүсэл байгаа. Үүнийг дэмжихгүй бол төр гэж байхын хэрэг алга. Үүнийг хөдөлгөхөд үнэн бодитой шүүмжлэл байх ёстой. Түүнээс санаандаа орсноо ярьж байгаа хүмүүсийн үг ямар ч үнэ цэнэгүй шүү дээ. -БНХАУ-ын “Chinalco”-гоос манайх урьдчилгаа төлбөр 250 сая ам.доллар авч, Хүний хөгжлийн санд оруулсан. Энэ мөнгийг зарим гишүүд дотоодын арилжааны банкуудаас авч Хүний хөгжлийн санд төвлөрүүлсэн байснаа сая барагдууллаа гэж яриад байгаа. Танд энэ талаар ямар нэгэн мэдээлэл байна уу? -УИХ-д энэ талаар тайлагнаагүй байгаа болохоор одоогоор хэлэх зүйл алга. Удахгүй тодорхой болно байх. Тэр үед нь чагная гэж бодож байгаа. -Монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа Тавантолгойн ордыг өмнө  нь 14 гэр бүл эзэмшдэг байсан. Гэтэл 1990-ээд оны үед эдгээр гэр бүлээс төр энэ ордыг авсан. Ард түмэнд ордыг өгнө гэж төр аж ахуйн нэгжүүдээс авчихаад буцаагаад компаниудад тараана гэж байгааг та эсэргүүцэж байсан? -Тавантолгойг эзэмшдэг байсан 14 аж ахуйн нэгжийн нэг нь манай гэр бүлийн компани байсан. Энэ 14 компани өнөөдрийг хүртэл Тавантолгойгоос нэг ч хүрз нүүрс борлуулаагүй. Сохор зоосны ашиг олоогүй. Тэгсэн атлаа есөн жилийн турш лицензийн төлбөрт нь л гэхэд жилд хэдэн 10 мянган ам.доллар төлж байсан. Мөн хэдэн арван сая ам.долларын ажил хийж, энэ ордыг хадгалсан. Гэтэл яг ашиг олох болсон чинь төр энэ бол ард түмний өмч, та нар буцааж өг гээд авсан. Ерөнхий сайд С.Батболд 15, миний гэр бүл 10 хувь, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, гишүүн асан Д.Идэвхтэн гээд бид бүгдээрээ төрд буцаагаад энэ ордыг өгсөн. Энэ бол ард түмний өмч гэдэг нь үнэн. Үүнийг биднээс ард түмэн авах эрхтэй. Үүнийг төр зөвхөн ард түмний өмнө үүрэг хүлээж, эзэмшинэ шүү. Энэ хувьцаа бол ард түмний өмч гэдгээр нь бид өгч байсан. Гэтэл одоо төр аж ахуйн нэгжүүдээс хурааж авсан энэ ордыг буцаагаад өөр аж ахуйн нэгжүүдэд өгөх асуудал яриад байна. Ингэх байсан юм бол тэр аж ахуйн нэгжүүдээс буцааж авах хэрэг юу байсан юм бэ. Энэ сургаар өнөөх аж ахуйн нэгжүүд нь бохир бизнес хийх гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр аж ахуйн нэгж авна гэж зар тарааж байна. Бохир бизнесийг турхирсан үйл ажиллагаа болж байна. Тиймээс УИХ-ын гишүүн Я.Батсуурь бид хоёр Тавантолгойн хувьцааны 20 хувийг ард түмэндээ үнэ төлбөргүйгээр тараая гэдэг хуулийн төсөл өргөн барьсан. Ард түмний өмч л юм бол ард түмэнд нь өг гэдэг зөв биз дээ. 100 хувь ард түмэндээ өгье гэхээр хөрөнгө оруулалтыг нь яаж босгох вэ гээд олон асуудал гарах тул боломжгүй. Боломжтой хэмжээгээр нь ингэж олгосон хувьцааг иргэн зарна уу, хадгална уу, бусдад шилжүүлнэ үү өөрийнх нь эрх. -Ард түмний өмч гээд өчнөөн хөрөнгө оруулсан хэрнээ энэ ордыг төрд буцаагаад өгсөн. Одоо Тавантолгойн хуваарилалтыг хэр зөв явж байна гэж хардаг вэ? -Тэр 14 аж ахуйн нэгж ард түмний өмнө гавъяа байгуулсан. Тэр дотор манай гэр бүлийн компани ч байгаа. Ядаж баярлалаа гэж хэлчих зүрх, зориг төрд алга гэж үү. Тавантолгойн 10 хувь гэдэг хэдэн арван тэрбум ам.доллар. Ийм зүйлээ хүн ард түмэндээ өгье гээд төрд шилжүүлж байхад ард түмэнд өгсөн юм байхгүй, баярлалаа ч гэхгүй байна гэдэг хармасмаар зүйл. Үүгээрээ бид өөрсдийгөө товойлгох гээгүй л дээ. Гэхдээ хүний сэтгэл, оюун гэж нэг юм бий. Хэдэн арван жил хадгалж, өчнөөн хөрөнгө оруулж, зүрх сэтгэлээ тэнд зориулж, өдий болгосон. Үүн дээр харамсах зүйл миний гэр бүлд байхгүй л дээ. Энэ орд ард түмэнд, төрд очсон. Бид хийх ёстой зүйлээ хийсэн гэж бодож байгаа. Бидэнд тэртэй тэргүй тийм их мөнгө хэрэггүй. -Энэ лицензтэй холбоотой нэг яриа их олон жил явж байгаа. Тавантолгойн лицензийг дээр дурьдсан 14 аж ахуйн нэгж шилжүүлэхэд таныг нэг хэсэг лицензийг өөрийн нэр дээр үлдээсэн гэж яриад байдаг. Энэ ямар учиртай юм бэ? -Төр нь үүнийг ойлгодоггүй юм бол ард түмэн ойлгож байгаа байх. Үүнийг ойлгох хүн зөндөө олон бий. Миний гэр бүлийн компанид өнөөдөр Тавантолгойгоос нэг ширхэг хувьцаа, лиценз байхгүй. Жижиг тавантолгой гээд хүмүүс ярьдаг. Энэ нь 50 хувь нь орон нутгийн мэдэл, 50 хувь нь өнөөх цэнхэр, ягаан тасалбараар хувьчилсан компани. “Дай Цү Ки” гэж нэг компанийн талаар яриад байдаг. Үүнийг хэнтэй холбоотойг би өөрөө сайн мэдэхгүй болохоор ярьмаагүй байна. Тэр бол өөр хүнтэй холбоотой асуудал. Үүнийг хүн бүхэн мэдэж байгаа. “Энержи ресурс”-ын Ухаа худаг гэж байгаа. Үүнээс надад нэг ширхэг хувьцаа ч байхгүй. Үлдсэн нь 100 хувь төрийн өмчит Тавантолгой л байгаа. Тийм байхад яагаад ингэж утгагүй хардаад байгааг ойлгохгүй байна. Намайг ингэж ярьж байгаа хүнийг би шүүхэд өгөхөд бэлэн байна. Миний гэр бүлийн компанид Тавантолгойн нэг ширхэг хувьцаа, нэг см газрын лиценз ч байхгүй гэдгийг хэлье. -“Дай Цү Ки”-гийн талаар ярианд дурьдагдлаа. Энэ компанийн эзэмшиж байгаа лиценеийг “Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой”-д эсвэл бүр “Дай Цү Ки”-д үлдээх ёстой гэдэг маргаан удтал үргэлжилж байгаа. Та үүнийг юу гэж харж байгаа вэ? -Би үүнийг сайн мэдэхгүй байна. Өнөөдөр Тавантолгойд миний оролцоо байхгүй учраас би сонирхдоггүй. Би хуулийн дагуу шийдвэрлэгдээсэй гэж харж байгаа. Нөгөө талаас Тавантолгойтой би зууралдаад байх эвгүй л дээ. Өөрөө өмнө нь эзэмшиж байсан хэрнээ  одоо оролцоод байхаар хүмүүс энэ нөхөр чинь өнөөдрийг хүртэл холбоотой юм биш биз гэж харна байх гэж боддог юм. Тэгээд л өнөөх хардлага сэрдлэг эхэлнэ. Юм аа өгчихөөд өнөөх нөхдүүдээ зүгээр байлгадаггүй юм байна гэх байлгүй. Тийм болохоор би Тавантолгойн асуудалд аль болох орооцохгүй юмсан гэж боддог. -Тавантолгойн талаар өөр нэг асуудал байдаг нь Тавантолгойн уурхайн аман дээрээс хямдаар нүүрсээ авч байгаа хэрнээ тээвэрлэлт хийж байгаа компаниуд Хятадуудтай нийлж, чамгүй ашиг олж байгаа. Багаггүй шүүмжлэл дагуулдаг энэ асуудлыг та юу гэж хардаг вэ? -Энэ бол “Тавантолгой” ХК-ийн хэдэн хувьцаа эзэмшигч байдаг юм уу эсвэл орон нутгийн засаг захиргааны нөхдүүдтэй хуйвалдсан байдаг ч юм уу тодорхой хэмжээний бүлэг хүмүүс тэндээс хууль бус ашиг олж байгаа л гэж харж байна. Тухайлбал, уурхайгаас нь 27 ам.доллараар аваад хил рүү зөөгөөд 70 ам.доллараар худалддаг. Дундаас нь унасан мөнгийг нүүрс зөөдөг, хуваадаг хүмүүс халаасалдаг. Үүн дээр төр анхаарах ёстой. Хуулийн байгууллагууд ажиллах ёстой. “Энержи ресурс” уурхайн аман дээрээсээ 70 ам.доллараар нүүрсээ худалдаж байхад, нөгөөх нь 27 ам.доллар гээд яриад сууж байна гэдэг хууль бус зүйл байгааг харуулж байгаа биз дээ. Энэ чинь орон нутгийн өмчит компани биз дээ. Ард түмний өмчийг ингэж болохгүй. Хуулийнхан үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг явж байна. -2012 оны сонгуулийг хүмүүс мөнгөний сонгууль болно гэж ярьж байгаа. Энэ хэрээр тойргийн наймаа гэдэг сонин зүйл ярих болсон. Үүнд таны нэр ч холбогдсон байсан. 2008 оны сонгуулиар Баянхонгор аймгийг худалдаж авсан гэдэг зүйл гараад байсан. Энэ ямар учиртай яриа вэ? -Би очиж, очиж Баянхонгорыг худалдаж авна гэдэг хэцүү асуудал байна. Чингэлтэй дүүргээс би 1996, 2004 онд УИХ-д гарч байсан. Чингэлтэйчүүд надад маш их итгэл үзүүлдэг. Би аль ч төвшиний сонгуульд өрсөлдсөн гарч ирнэ.  2000 онд л унаж үзсэн. 2000 оны сонгуулиар би битгий хэл одоогийн Ерөнхийлөгч, Р.Гончигдорж дарга гээд бүгд унасан. Ганцхан Ж.Наранцацралт агсан гарсныг ард түмэн санаж байгаа. Бусдад нь би бүгдэд нь гарсан, ялсан. Тийм учраас би Чингэлтэй дүүрэгт нэр дэвших маш их сонирхолтой байсан. -Тойргоо ямар шалтгаанаар солисон юм бэ? -Би хуучин тойрогтоо нэр дэвших сонирхолтой байсан.  Тэр үед намын дарга маань Чингэлтэйд нэр дэвшсэн учраас намайг Баянхонгорт дэвшүүлсэн. Миний санаагаар болдог байсан бол би Өвөрхангай руу явах байсан. Энэ бол миний төрсөн нутаг. Миний ах, дүү, амраг садан бүгд Хархоринд бий. 20 мянган хүн амтай Хархорин сум Өвөрхангайн хамгийн том тойргуудын нэг. Би тэнд төрсөн. Бүгд намайг дэмжинэ. Ямар сайндаа л Өвөрхангайн нэг хүн надтай таараад “Хүү минь чи нутагтаа дэвшиж болдоггүй юм уу, нутгаа тойроод л Улаанбаатар, Баянхонгор гээд дэвшээд явах юм” гэж байсан. Хэрэв миний санаагаар дураараа юм болдог байсан бол би Өвөрхангайг худалдаж авах байсан. Эсвэл Улаанбаатарын аль нэг тойргыг авах байсан. Би Баянхонгорт биш Улаанбаатарт илүү танигдсан. Баянхонгорт нэр дэвшихээр очиход би тус аймагт дөрөвхөн таньдаг хүнтэй байлаа. Гэхдээ Баянхонгорчууд надад итгэл хүлээлгэсэн, би гарсан. Би Баянхонгорчууддаа баярлаж явдаг. Юу боллоо гэж Өвөрхангайд төрсөн, Улаанбаатарт амьдардаг хүн хаа байгаа Баянхонгор руу өөрийн санаагаар явах юм бэ. -Та ирэх сонгуулиар аль тойрогт нэр дэвших сонирхолтой байгаа вэ? -Би Улаанбаатарт дэвших сонирхолтой байна. Энд надад арай илүү боломж бий. Эсвэл Өвөрхангайд дэвшинэ. Энэ бол миний мөрөөдөл. Өөр газарт дэвшиж, гарч ирнэ гэдэг надад хэцүү. Нэр дэвшиж байгаа хэн бүхэн гарахын төлөө л явдаг. Өвөрхангай, Улаанбаатар хоёроос гарах магадлал надад өндөр байгаа. -Сонгуулийн үйл ажиллагаа эрчимжсэн байна. Жил бүрийн сонгуулиар л хүмүүс ийм тийм арга хэргэлсэн гэдэг. Таны хувьд ирэх сонгуулиар ямар арга барилаар өрсөлдөх гэж байна вэ? -Ер нь хүмүүс идэвхтэй ажиллаж байна. Миний хувьд аль тойрогт дэвшихээ мэдэхгүй байгаа учраас ямар нэгэн зүйл төлөвлөөгүй, хийгээгүй байна. Би дэвших эсэхээ ч мэдэхгүй байна шүү дээ. Миний оронд өөр илүү мэдлэг, боловсролтой залуу дэвшинэ гэвэл би байраа тавиж өгөхөд бэлэн байна. С.Энхзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар Таван толгойн орд газрын нэг хэсэг болох төрийн өмчөөр бүрэн хайгуул хийгдсэн Ухаа худагийн ордын 51 хувийг яах аргагүй төр ард түмэн эзэмших ёстой.
2012-05-24
иргэн:
MCS ийн Оджаргал энэ хүн шиг ард түмний өмчийг буцааж өгөх сэтгэл зориг байна уу. Чи ард түмний өмч Ухаа худагийн ордыг зараж их баяжиж байгаа шүү. Төр ганцхан Батболд биш шүү. Хэзээ нэгэн цагт шудрага ёс, хууль ёс ялах л болно доо.
2012-05-24
Gadaad kompani avsansan bol daraagiin erdenet bolohguisan san… Hyatad ah nar avchihgui dee… Butsaagaad turd ugnuu, tavan salaa boov uguh bailgui. Ahdaa tom tom yum hutsval denduu zoduulna daa. Uruvdultei humuus shuu.
2012-05-11
Gadaad kompani avsansan bol daraagiin erdenet bolohguisan san... Hyatad ah nar avchihgui dee... Butsaagaad turd ugnuu, tavan salaa boov uguh bailgui. Ahdaa tom tom yum hutsval denduu zoduulna daa. Uruvdultei humuus shuu.
2012-05-11
egch:
Neeree Batboldyn orond ch yum uu Ene hunii orond bi esvel jiriin negen ta yaagaad baihgui bnaa tiimee. Ene bas l uchirtai shuu. Gehdee butsaaj ugsund bayarlalaa.
2012-03-13
mongolchuud bugdeeree hulgaichuud erh medeld hursen henbeguai ch yalgaagui hulgai hiiseer irsen hiij ch baigaa hiih ch bolno mongolchuud heniigee ch songoson bai ter hun ni hulgai hiij l taarna odoo baigaa ni ch hulgaichuud daraa garch ireh ni ch hulgaichuud
2012-01-05
hulgaich mongol
2012-01-05
би Өвөрхангайг худалдаж авах байсан. gutsdag gar ve yaasan
2012-01-05
Bayankhongorchuudiig sain huurch garch Irsendee. Honor nutagiinhan ene durakiig targajil baidag.
2011-11-04
Хэрэв миний санаагаар дураараа юм болдог байсан бол би Өвөрхангайг худалдаж авах байсан. Эсвэл Улаанбаатарын аль нэг тойргыг авах байсан. Би Баянхонгорт биш Улаанбаатарт илүү танигдсан. Баянхонгорт нэр дэвшихээр очиход би тус аймагт дөрөвхөн таньдаг хүнтэй байлаа. Гэхдээ Баянхонгорчууд надад итгэл хүлээлгэсэн, би гарсан. Би Баянхонгорчууддаа баярлаж явдаг. Юу боллоо гэж Өвөрхангайд төрсөн, Улаанбаатарт амьдардаг хүн хаа байгаа Баянхонгор руу өөрийн санаагаар явах юм бэ. YU GESEN UG VE , UNENEE XELSEN YUM BOLOV UU
2011-10-19
Миний оронд өөр илүү мэдлэг, боловсролтой залуу дэвшинэ гэвэл би байраа тавиж өгөхөд бэлэн байна. heehe hogshin zonog chini ooriigoo ih l saihan medleg bolovsroltoi gej oilgood bgaam bh daa. icheesee
2011-10-18
ter huvsuglin byrenhaanii fosforitin ordoo butsaaj uguuchee
2011-10-17
uursduu huuli busaar avchaad barigdaad daraan butsaaj ugsnuu ih um bodov gej
2011-10-17
arhind ortson um genlee zailuul, soliorood baidag bolson gesen uugn gagyi hyn um bga um
2011-10-17