Монгол Улс Хятадаас 1,7 их наяд төгрөгийн эрчим хүч импортолжээ

БНХАУ-аас Ганц мод хилийн боомтоор дамжуулан Монгол Улс руу энэ оны нэгдүгээр сараас 10 дугаар сарыг дуустал хугацаанд нийлүүлсэн эрчим хүчний хэмжээ 7,485 тэрбум квт/цагт хүрсэн талаар орон нутгийн гаалийн байгууллага мэдээлснийг Синхуа агентлаг дамжууллаа.
Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх хугацаанд цахилгаан эрчим хүчний худалдааны хэмжээ 4,68 тэрбум юань /монгол мөнгөөр 1,7 их наяд төгрөг орчим/ -д хүрсэн байна.
Зэсийн хүдрийн орд газрын нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгчдийн нэг Оюутолгой орд газрын бүс нутгийн уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үүднээс Өвөр Монголын Өөртөө Засах Орны Guohe Electric Power компани 2012 оны 11 дүгээр сараас эхлэн Монгол улс руу цахилгаан эрчим хүч нийлүүлж эхэлжээ.
Хятадын гаалийн алба Монгол Улстай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх үүднээс эрчим хүчний салбар дахь гаалийн бүрдүүлэлтийн журмыг хялбаршуулсан хэмээн Синхуа онцолсон байна.
Искандер Азизов: Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжилд туслахад БЭЛЭН
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ