Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Сочи хотноо хүлээн авч уулзна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотноо ажиллаж байгаа талаар Regnum агентлаг мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, өнөөдөр тохиож буй Олон улсын сайн дурынхны өдрөөр "Оросын сайн дурынхан 2019" шагнал гардуулах ёслолд Владимир Путин оролцож, шилдэг сайн дурынханд 2 сая рублийн тэтгэлэг олгох аж.
Түүнчлэн Сочи хотноо ажиллах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг хүлээн авч уулзахын дээр цэргийн алба хаагчидтай ээлжит зөвлөгөө хийнэ хэмээн Regnum мэдээллээ.
Дэлхий дахины эдийн засаг болон нийгмийн хөгжлийн төлөөх олон улсын сайн дурынхны өдрийг 1985 оноос эхлэн жил бүр 12 дугаар сарын тавны өдөр тэмдэглэх болсон.
Энэ жил Орос болон бусад орнуудаас 7000 гаруй оролцогч Сочи хотноо 12 дугаар сарын гурванд нээгдсэн Сайн дурынхны олон улсын форумд цуглажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ