Сармагчингууд дуут болон дохио зангаа бүхий хэлээр "ярилцдаг"

img

 

Зэрлэг орангутанууд нарийн зүй тогтолтой дуут дохио болон дохио зангаа бүхий хэлээр ярилцдаг гэдгийг  Их Британийн Экзетер их сургуулийн эрдэмтэд тогтоосон талаар Phys.org мэдээллээ. 

 

Судлаачид хоёр жилийн туршид Борнео арал дээрх орангутануудыг ажиглан, тэдний харилцааг дүрс бичлэгт буулгаж авсан байна. Ингэснээр 11 дуут дохио, 21 дохио зангааг тодорхойлж чаджээ. 

 

Сармагчингууд "ямар нэг зүйл өг", "над руу авир", "над дээрээс буу", "авир", "хөдөл", "боль", "арай зөөлөн тоглоё", "үргэлжлүүлэн тоглоё" гэж "хэлэхдээ" төрөл бүрийн дуу авиа, дохио зангаа ашигладаг гэж эрдэмтэд үзсэн байна. 

 

Эрдэмтэд өөр 858 дуу авиа, 441 дохио зангааг хараахан тайлж чадаагүй бөгөөд үлдсэн дүрс бичлэгүүдийг үргэлжлүүлэн судалж байгаа гэнэ.

 

 

Г.Бямбасүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ