С.Ганбаатар: Ард түмэндээ туслах гэсэн надад, манай байгууллагад туслаарай

img

-Та улстөрд орох уу эсвэл энэ чигээрээ тэмцэгчээрээ үлдэх үү? -С.Ганбаатар:Мейжигийн үе Япон орныг хөгжүүлсэн. Тэр хүн нэг ч өндөр дээд албан тушаалд очиж байгаагүй. Тэр хүн  ард түмнээ тэмцэгч, дайчин болгож чадсан. Мейжигийн хүүхдүүд гэж нэг бүхэл бүтэн улс орны улстөрчдийн үеийг бэлтгэсэн. Тэгэхээр би улстөрийн бүхэл бүтэн үеийг бэлтгэхийг оролдож байна. Одоо би ард түмнийхээ төлөө тэмцээд шинэ цагийн залуу улстөрчдийг гаргаж ирнэ. Монголын улстөрчдийг бэлтгэдэг том институт байгуулахыг зорьсон. Эндээ залуу улстөрчдийг бэлтгэнэ. Яаж хүчирхэг нам байгуулдаг, албан тушаал хашдаг, ард түмэндээ үйлчилдэг юм бэ гэдгийг залуучуудад сургана. Ганбаатар Мейжи шиг болно гэж мөрөөдөж байна гэх байх. -Таны энэ  мөрөөдлийг хурцлах хүрээлэл бий болж байна уу? -Маш их байгаа. Салбар бүрт 100-гаад тойрон хүрээлэгч залуучууд бий. Долоо хоног бүр тэдэнд лекц уншдаг, тайлбарладаг. Монголын эдийн засаг, улстөр гэх амьд лабораторийг харуулж байгаад ярьдаг. Долоо хоногийн дараа ийм шийдвэр гарна гэж хүртэл хэлдэг. Баяр, Баярцогт гээд л амьд хичээл заах моделиуд байна шүү дээ. -Таны дэвшүүлсэн санаа чинь харин үнийн өсөлтийг хөөрөгдөөд байна. Боловсролгүй хүмүүс дээр тоглоод байна гэж харж байна? -С.Ганбаатар:Чи үнэхээр өндөр өндөр боловсролтой юм байна. Хурдан ирж миний халааг ав. Хурдан гарч ирж боловсролтой ухаантай тэмцлээ хийхийг чинь хүлээж байна. Ирэхээр чинь халаагаа өгье гэж энэ асуултыг асуусанд хэлмээр байна. -Үнийн өсөлтийн эсрэг тэмцэл өрнөх гэж байна. Ингэлээ гээд бараа бүтээгдэхүүний үнийг эргэж бууруулах боломж байна уу, тийм амжилт байна уу? -С.Ганбаатар: Тайгер Вүүдс яагаад амжилттай байдаг талаараа хэлэхдээ “хүмүүс бөмбөг оруулчихаад ялалт байгуулахаараа учиргүй гайхаж дуу алддаг. Харин би бөмбөгөө гадуур өнгөрүүлчихээд гайхаж хардаг” гэсэн. Харин монголын ард түмэн ганцаардаж улстөрчдөд дээрэлхүүлсээр байгаад гайхахгүй болчихсонд би харамсдаг. Энэ тэмцлээ үр дүнд хүргэхийн төлөө бүхнээ хийнэ. Ард түмэндээ туслах гэсэн надад, манай байгууллагад туслаарай. Хүмүүст өнөөдөр ойлгомжтой ярихгүй байгаа Засгийн газар, Монголбанкны төлөөлөгчид ярьж байгаа зүйлээ өөрсдөө ойлгохгүй байна, эсвэл ойлгуулахыг хүсэхгүй байна. Ард түмэн эрх баригчдаас ойлгомжтой ярихыг шаардах эрхтэй. Ийм энгийн байдлаар асуудал хандах хэрэгтэй. -Д.Чимэддорж: Эдийн засагт буцаж ухрах боломж байхгүй. Цаашдаа үнийн тогтворгүй байдлыг бий болгоход Засгийн газар ажиллах хэрэгтэй. Монголбанкнаас бэлэн төлбөр тооцоог бууруулахын тулд автоматжуулах, Засгийн газар худлалдааны саадыг бууруулахын төлөө ажиллах хэрэгтэй. Гааль дээрх  барааны урсгалыг  жигд хангахын төлөө ажиллах хэрэгтэй. Эдйин засгийн шокыг зөв ойлгох хэрэгтэй л гэж хэлье.        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

enxvvsh:
чи нэг л буруу тэмцээд байна да ганбаа. чиний бизнэсийн нүцгэн үнэн лекцийг үзэж байсан. улс төр гэдэг тоглоом биш. чи үнэхээр тэр залуучуудыг гаргаж ирэх гэж байга бол эхлээд өөрөө олныг дагуул.
2012-02-07
Minii amidral hangalttai, ghdee jagsana:
Ganbaatar guai, minii toloo bidnii toloo iinhuu temtsej irsend uneheer ih bayarlaj bna, Jagsaald medeej oroltsono ooo. Darlagdsan ard tumen mini bosotsgoo. Oor ooriinhoo toloo bosotsgoo Ganbaataraas oor hen ch ta nariin toloo yavahgui, Busadn chamaig yaduu bgaad chn bayarlana, Yagaad gevel yaduu huniig zartslah, yallahad amar shuu dee,
2012-01-19
B.Davaa:
Ганбаатар шиг хүмүүс энэ нийгэмд ус агаар шиг хэрэгтэй байнааа маш их дэмждэг бүх тал дээр амжилт хүсие.
2012-01-18
Minii amidral hangalttai, ghdee jagsana:
Ganbaatar guai, minii toloo bidnii toloo iinhuu temtsej irsend uneheer ih bayarlaj bna, Jagsaald medeej oroltsono ooo. Darlagdsan ard tumen mini bosotsgoo. Oor ooriinhoo toloo bosotsgoo Ganbaataraas oor hen ch ta nariin toloo yavahgui, Busadn chamaig yaduu bgaad chn bayarlana, Yagaad gevel yaduu huniig zartslah, yallahad amar shuu dee,