
Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороо , цанын холбоотой байгуулсан гэрээний дагуу Булган, Завхан, Орхон, Хөвсгөл , Увс , Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дорнод, Хэнтий аймгийн олимпийн зөвлөл, цанын салбар холбоод, Алдар, Замчин, Хилчин, Сүлд спортын хороодод өвлийн спортыг хөгжүүлэх , цаашдаа Сочи-2014, Пёнчан-2018 өвлийн олимпод өрсөлдөх шинэ залуу авьяастныг илрүүлэх, өсөх ирээдүйтэй тамирчдыг бэлтгэн гаргах цана, зориулалтын гутлын хамт бэлэглэлээ. Монголын үндэсний олимпийн хороо , Монголын цанын холбоотой "Цанын спортыг төрөлжүүлэн орон нутагт хөгжүүлэх санамж бичиг”-т гарын үсэг зурсан бол аймаг дүүргийн олимпийн зөвлөл , цанын салбар холбоодтой хамтран “Аваргыг аймагтаа бэлтгэе” хөтөлбөрийн хүрээнд энэ 20000 гаруй ам.долларын үнэ өртөг бүхий хос цана, бусад хэрэглэл материалын тусламжийг олгож байгаа юм. МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин цана гардсан байгууллагуудад дараа дараагийн тэмцээн, уралдаандаа амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.
Мөн өнгөрсөн сард дүүрэг болон аймгуудад тэшүүр, тэшүүрийн хэрэглэлийг МТХ-той хамтран гардуулан өгсөн байна.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ