С.Ганбаатар: Миний гарт маш том, хүчирхэг бүлэглэл бий

img

Ард түмний төлөө хэмээн дуугардаг цөөн хүмүүсийн нэг МҮЭ-ийн хэмээх тодотголтой С.Ганбаатар болон эдийн засагч М.Чимэддорж нар манай сайтын редакцд зочлон 2012 оны анхны "Шууд чат"-д оролцлоо. "Мэргэн буучтай, мөнгөтэй, эрх мэдэлтэй энэ олон олигархиудын эсрэг айдасгүй тэмцэж яваа намайг тэнгэр бурхан харж явдаг гэдэгт би итгэлтэй байдаг юм" хэмээсэн С.Ганбаатар ярьсан юм. Уншигчдаас ч олон асуулт ирж тэр бүхэнд зочид маань түвэгшээлгүй хариулт өгсөн. Ингээд "Шууд чат"-ын энэ оны анхны дугаарын хоёр зочны ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. -С.Ганбаатарт хандаж асуулт ирсэн байна. Та 2012 оны сонгуульд нэр дэвших үү, хүмүүс дэвшихгүй гэж байгаад цаг нь болохоор ийм учраас тийм учраас гэж шалтгаан хэлээд нэр дэвшдэг. Та яг үнэнээ хэлээч УИХ-ын сонгуульд нэр дэвших үү.   -Би яг үнэнээр нь хариулья. 2008 оны сонгуульд би орохгүй, дэвшихгүй гэж хэлсэн. Үүндээ ч хүрсэн. Харин 2012 онд би дэвшихгүй гэж хэлээгүй, гэхдээ өнөөдөр хаана ч дэвшээд гарах боломжийг надад ард түмэн өгсөн. Тиймээс би нэр дэвших үү үгүй юу гэдгийг ард түмнээсээ асуумаар байна. Би тэнд Ганбаатарыг төлөөлж суухгүй ээ. Ард түмэнээ төлөөлж суувал сууна. Тиймээс би үүнийг ард түмнээсээ асууж байж л болно. -Ирэх баасан гарагт болох эсэргүүцлийн жагсаалын талаар хүмүүс их сонирхож байгаа байх? -С.Ганбаатар: Эсэргүүцлийн томоохон цуглаанд иргэн бүр оролцоосой. Бид Африк, Тунис биш үнэнээсээ ардчилсан агуу үндэстэн гэдгээ харуулах цаг болсон. Хэдхэн хүнд барьцаалагдсан төрийг аврах тэмцэл хийе. НҮБ-д 51 жилийн өмнө ороход жагсах, цуглах, ажил хаях эрх нь орсон. Дор дорноо хувийн асуудал хөөцөлдсөөр байгаад эх оронгүй хувийн асуудалтай үлдвэл яах вэ. Би тэмцэлд уриалж байна. Тэмцээд үр дүн гарна. - Үндэслэлгүйгээр үнэ нэмсэн үед шатахуун авсан байгууллага, хүмүүст зохих баримтыг үндэслэн зөрүүг нь бензинээр нь нөхөн олгуулах шийдвэр гаргуулах боломжтой юу? -М.Чимэддорж: Бүрэн боломжтой. Энэ талаар хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах байгууллага хуулийн дагуу ажиллах ёстой. Үйлдвэрчний эвлэл  дэмжинэ. Гэхдээ баримт авсан хүмүүс өөрсдөө гомдол гаргаж ярилцахгүй бол болохгүй. Иргэд өөрдсөө  тэднийг хулгай хийлгэхгүй байлгахад хариуцлагатай байя гэж хэлмээр байна. -Шатахууны үнэ нэмэгдсэн нь хэр үндэслэлтэй вэ? - М.Чимэддорж: Шатахууны үнийн өсөлт хоёр шалтгаантай. Нэгдүгээрт  ам. долларын үнийн өсөлт. Хоёр дахь шалтгаан нь  нефть импортлогч компанийн монополь байдал.  Өөрөөр хэлбэл ам.долларын ханш өссөх шалтгаан нь төрийн албан хаагчийн цалин нэмэх шийдвэр гарсантай холбоотой. Түүнчлэн нефть импортлогч компаниудын өрсөлдөөний орчныг сайжруулаагүй нь ч шатахууны үнийн өсөлтөд нөлөөлсөн. -Рио Тинтогоос 250-100 сая ам.доллар орж ирдэг. Гэтэл хоёр нам 1-1.5 сая төгрөг болгохоор амласан учир хоёр нам ам.долларын ханшийг өсгөж, төгрөгт шилжүүлж өөрсдөдөө ашигтай байдлаар ийм алхам хийж байна гэсэн яриа бий. Та үүнтэй санал нийлэх үү? -М.Чимэддорж: Шууд тэгж хэлж болохгүй. Төгрөгийн худалдан авах тогтвортой байдлыг Монголбанк хамгаалж байгаа. Төгрөгийн интервенцээр илэрхийлэгдэнэ. Зах зээл дээр төгрөгийн илүүдэл болгохгүй тулд арга хэмжээ авсаар байгаа. Зах зээл дээр валют их хэмжээгээр орж байгаа нөхцөлд валют хомсдохгүй. Бие даасан мөнгөний бодлого явагдаж байгаа нөхцөлд Монголбанк үүнийг хязгаарлах боломж байгаа. Би үүргээ гүйцэтгэж байгаа гэж бодож байна. Гэхдээ албан тушаалаасаа огцрохоосоо айгаад интервенц хийхгүй цаг алдсан зүйл бий. Монголбанк, ШБӨХЯ, Газрын тосны газар гээд бүх төрийн алба төрдөө итгэхээ болисон. Өнөөдөр бүлэглэлд итгэж ажиллаж байна. Төр ард түмний итгэлд итгэж ажиллах итгэл багассан. Тэд намайг хамгаална. Тэдний эрх ашгийг би хамгаална гэж ажиллаж байна. -Тухайлбал Монголбанк аль бүлэглэлийн гар хөл вэ? -С.Ганбаатар: МАН-ын бүлэглэлийн гар хөл гэж би боддог. -Чимэддорж: Интервенц хийхгүй хүлээж байгаа Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах санал орж ирсэн. Тэр хүн суудлаа алдахаас эмээж байгаа. Уг нь Монголбанк ашгийн институци биш. Тусгай зорилготой байгууллага биш. Албан тушаалаасаа огцрохгүйн тулд ийм зүйл хийхгүй байгаа нь Монголбанкны хамгийн том алдаа. Мөнгөний бодлогыг УИХ-ын чуулганаар батлах үед Монголбанкны Ерөнхийлөгчийг алдагдалтай ажиллсан гэх үндэслэлээр ажлаас нь халах санал орж ирж байсан -Эсэргүүцлийн жагсаалын үеэр  бүх жолооч нар тодорхой нэг цагт гэрлээ унтрааж, дохиогоо дуугаргаж эсэргүүцлээ илэрхийлж болох уу? -С.Ганбаатар: 12.00- 12.05 хүртэл  улс орон даяар бүх жолооч нар  дохиогоо  дуугаргаж, гэрлээ асааж  эв нэгдлээ илэрхийлээрэй. Мөн бүх жагсагчид  амны хаалтад  үнийн хөөрөгдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн бичиг бичсэн байна. Мөн МҮЭ гэсэн бичигтэй амны хаалт зүүнэ. -Таныг улстөрийн карьераа хөөгөөд улстөржөөд байгаа гэж ярьдаг. Ингэхэд аль нэг улстөрийн хүчин рүү хандаад байна уу? С.Ганбаатар: Би аль намд харъяалагддаггүй гэдгээ бахархалтайгаар хэлж байна. Улс төрийн намынхан утгаа алдсан. Харин надтай хамт сурч байсан найз нөхөд бий. Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Лхагважав байна. Харин хүндэлдэг улстөрчид байдаг. Бүтцийн хувьд ялзралд орсон. Улстөрийн бүтцийг дахин шинэчлэх цаг болсон. Энд хэлэхэд Б.Бат-Эрдэнэ гишүүнийг ойлгоосой гэж хэлмээр байна. Тэр хүн хэн нэгэн олигархийн талд оролгүй малчин, хөдөө орон нутаг, ард түмний төлөө дуугарч боорлуулж байна. Баасан гаригийн цуглаан эрх баригчдыг цочроож чадах болов уу? -С.Ганбаатар:Ямар ч байсан цуглаан хийгүй дөжирч байснаас дээр. Эрх баригч улстөрчдийг доргиож ард түмнээ хүндэлдэг болгохын тулд түмэн олон ирнэ. Үүнд итгэлтэй байна. Цуглаанд ард түмэн нэгдэнэ. Таныг Ц.Шинэбаяр гишүүний Хамаг Монголын намд элсэх гэж байгаа. Эсвэл өөрөө Хөдөлмөрийн нам байгуулах гэж байгаа гэсэн мэдээллүүд яваад л байдаг. Үүн дээр хариулт өгөөч? -С.Ганбаатар: Ийм мэдээлэл их гараасай. Монгол хүн бүр мэдээллийг сонсож байгаасай. Өөрсдөө мэдээлэл тарааж байгаасай. Тэр нь хамгийн гол нь үнэн байгаасай гэж бодож байна. -Үнэн гэсэн үг үү? -С.Ганбаатар: Би зүүдэлж ч үзээгүй юм байна. Зүүдэлсэн бол зүүдийг минь хүн таасан байна гэж хэлэх байлаа. Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл. -Тантай хамт тэмцэж байсан хүмүүс нам дагаад явлаа. Та эдгээр хүмүүсийн талаар сэтгэгдлээ хэлэхгүй юу? -Хүний бодлыг би хөндлөнгөөс нь хэлэхэд хэцүү байна. Хоёргүй сэтгэлээр тэдгээр хүмүүс ард түмнийхээ төлөө явж байсан гэдгийг хэлье. Өөрсдийнхөө үзэл бодолд үнэнчээр явж байгааг би хүндэтгэж байна. Хамт тэмцэж байхад бидний үзэл бодол зөрүүтэй байсан. Гэхдээ энэ үг тэд эх орондоо хайргүй гэсэн үг биш. Би бол өөрийн гэсэн бодолтой. Надад эх орноо хамгаалах урт хугацааны зорилт, зорилго бий.  -Шатахуун импортлогч компаниудад нийт ашгийн 6 хувийн торгууль тавьлаа. Энэ торгууль шийтгэл болж чадах уу. Дахиж энэ шийтгэлээс болж тэд үнээ хөөрөгдөхгүй байх болов уу? Чимэддорж: Монополь ашиг хийж байгаа олсон орлогыг нь аваад түүн дээр нь нэмж торгууль ногдуулдаг. Дэлхий нийтийн жишиг байдаг. Энэ шийдвэрийн эцсийн үр дүнд энэ хэмжээний мөнгийг авч чадна гэж бодохгүй байна. ШӨХЭАХ газар байгуулж, хууль батлагдсан. Гэтэл манай хуулин дээр өрсөлдөөнд юуг хуйвалдаан гэх вэ гэдгийг заагаагүй. Импортлогч компаниуд хуулиа бариад шүүх дээр очихоор янз бүрийн тайлбар гарч ирнэ. С.Ганбаатар: Засгийн газар, УИХ-ын гишүүд ШӨХЭАХ гээд олон газар ийм хэцүү барьцаалагдсан төрийн үед 10 тэрбум төгрөгийн торгууль бичсэн байцаагчид Хөдөлмөрийн баатар цол даруй өгөх хэрэгтэй байх. Яаж чичирч, эмээж үүнийг тавьсныг би мэдэж байна. Монголын ард түмэн ийм тэмцэлгүй, хариуцлагагүй өөрсдийнхөө байдлыг дуугай хараад байдаг. Шатахуун хэрэглэж байгаа хүн бүр үүн дээр босохгүй нэг хэсэг хүнийг хэрхэн шийдэхийг хараад суугаад байна гэдэг ард түмэн өөрсдийнхөө ирээдүйн төлөө тэмцэх зүйлээ хийх хэрэгтэй. ШӨХЭАГ газар шударгаар улс төрөөс хараат бусаар энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Төрөөс шатахууны үнэ нэмсэн компаниудыг шийтгэлээ. Шийтгэхээс гадна шатахууны үнэ нэмэгдсэн үндэслэлийг эдийн засагчид тайлбарлаж болохгүй юу? -М.Чимэддорж:  Төрөөс нефть импортлогч компаниудын лицензийг  цуцлах тухай ярьж байгаа нь арга ядсан арга юм л даа. Юуны өмнө  борлуулагчдыг нефть импортлогч компаниудаас салгах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол борлуулагч нефть импортлогчид хуйвалдаад үнээ нэмчихдэг байдлыг таслан зогсооход түлхэц болно. Шатахууны үнэ нэмэгдсэн шалтгааныг судлаад байлтгүй шууд харагдаж байгаа. Тухайлбал ам.долларын ханш 5 хувиар нэмэгдэхэд нефтийн үнэ 20 хувиар нэмэгдэж байгаа. Нэг ёсондоо борлуулагч импортлогч нар ам.долларын ханш бага зэрэг өссөнөөр далимдуулж  хэдэн томоохон компанийн захирлууд хуйвалдаад л ашиг олчихож байна шүү дээ. -Валютын ханш өссөн нь бас нэг шалтгаантай гэж байна.  Хамтарсан засгийн газраас гаргасан мөрийн хөтөлбөрийн дагуу иргэн бүрт 1,500,000 сая төгрөг өгнө гэсэн. Гэвч уул уурхайгаа ашиглан урьдчилан авч байгаа 100 сая доллар, 250 сая долларыг энэ амлалтаа биелүүлэхийн тулд төгрөгийн ханшийг бууруулж буцаад төгрөг болгох замаар төр валютын ханш дээр тоглож эх орны хишгийг өгч байна гэсэн хардалт байна? М.Чимэддорж: Шууд тэгж хэлж болохгүй Монгол банк төгрөгийг зохицуулдаг. Монгол банк бол бие даасан ашгийг бус байгууллага. Монгол банк ажлаа сайн хийж чадахгүй байгаа нь үнэн. -Монгол банк улстөрөөс хамааралгүй бие дааж ажиллаж чадаж байна уу? М.Чимэддорж: Ажиллаж чадахгүй байгаа. С.Ганбаатар: Зөвхөн Монгол Банк биш ер нь Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар зэрэг төрийн байгууллагууд төрд итгэж ажилладаггүй. Зарим нэг бүлэглэл өөрөөр хэлбэл МАН-д итгэж, МАН-ын удирдлагын төлөө ажилладаг. Их том жагсаал хийх гэж байгаа юм байна? Долдугаар сарын 1-нийг давтахгүй гэсэн баталгаа байна уу. О.Магнай нарын араас орж дээлээ нөмрөх вий. Зүгээр байж байвал дээргүй юу. -С.Ганбаатар: Зүгээр академидаа багшлаад өөрийнхөө амьдралыг хөөгөөд байж байвал сайхан л байна. Даанч монголчууд бидний амьдрал хэцүү байна, ийм ой гутмаар нийгэмд бид амьдарч байна. Хэрвээ ийм юмнаас эмээж байвал маш гунигтай орон бий болно, эх орныхоо төлөө өөрийнхөө төлөө золиослох чадваргүй ард түмэнтэй улс орон маш хэцүү орон болж хувирна. Би ард түмэндээ итгэж байна. Цагдаагийн байгууллагад хүртэл хандсан. Манай ард түмэн ийм нийгмийг өөрчилж чадахуйц ард түмэн гэдгээ харуулах ёстой. Долдугаар сарын 1-нийг давтахгүйг мэдээж хичээж сэргийлэх арга хэмжээ авч байна. Гэхдээ үүнээс айлаа гээд нийгмийг энэ чигт нь үлдээвэл бид аймшигтай ирээдүйтэй золгох болно. Монголчууд бид чинь хараагдсан ард түмэн биш шүү дээ.  Импортлогч нар  торгуулиа заасан хугацаанд төлөхгүй бол тусгай зөвшөөрөл хүчингүй болсонд тооцох болно гэдгийг МҮЭХ-оос зарлаж болох уу? -С.Ганбаатар: Мэдээж зарлаж болно. Хэрэв ингэвэл  Үйлдвэрчний эвлэл  Засгийн газрын ажлыг хийж байна гэсэн үг шүү дээ. Төрөөс лиценз өгөхдөө тодорхой нөхцөл болзолтойгоор давуу эрх өгч байна гэсэн үг шүү дээ.  Гэтэл Засгийн газар нь  хараат хэдэн компаниндаа хариуцлага тооцож ажиллахгүй байна. Нэг жишээ татахад англичууд 200 жилийн өмнө татвар төлье гэж тэмцэж байсан. Тэд татвараа төлж давуу эрх олж авья л гэсэн санаа. Шатахууны үнээс үүдсэн үнийн өсөлтөд хариуцлага тооцох болсон. Агентлагийн хоёр дарга, дэд даргатайгаа огцорлоо. Үүгээр  төр ард түмнээсээ хариуцлага алдсан алдаагаа цайруулж чадах уу? -С.Ганбаатар: Монгол оронд Засгийн газар байдаг юм байна. Хариуцлага тооцох нь зөв юм байна гэж ойлгодог болж. Ард түмний бүхий л амьдрал хүнд байдалд орсон нь эрх баригчдад  өчүүхэн юм байна гэдгийг харж байна. Хоёр агентлагийн даргаар туг тахиад өөр өндөр албанд томилох гэж байгаа гэж сонссон. Ингэж л хариуцлага тооцож байна шүү дээ. Дэлхийн бусад оронд байсан бол Засгийн газар огцрох хэмжээний асуудал. Бүгд үгсэн хуйвалдсан, хөрөнгөжсөн байна. Өөр үгээр хэлбэл нэг ийм үг бий. “Хагалгаа амжилттай боллоо. Даанч өвчтөн үхлээ” гэсэн  байдаг. Хоёр агентлагийн даргаар туг тахиад өвчтөн сэхсэн нь хаана байна. Ард иргэдийн хаалгаар ашиг шим тус  орж ирэхгүй байна. Иргэдийн хохирлыг төлөх ёстой. Жирийн ажилтан иргэний халааснаас  40 орлогынх  нь хувь нь хулгайлагдада байна. Хэн нэгэн хариуцлага хүлээж, нөхөж олгох ёстой. Засгийн газар буруугаа хүлээх ёстой. Хариуцлага тооцох ёстой. Үнийн өсөлтөөс болж одоо олгож байгаа  21 мянган төгрөг өнөөдөр 12 мянган төгрөг боллоо. 21 төгрөгөө 12 гэж бичих хэрэгтэй -Д.Чимэддорж: Засгийн газар ажиллахгүй байна гэж хэлж болох байна.  Шатахууны үнийн өсөлт бий болсноос хойш 2 хоногийн дараа гарч ирж тайлбар хийлээ. Агентлагийн дарга сольсноор  асуудлыг шийдэх гэж байгаа нь буруу. Иргэд халааснаасаа мөнгөө төлчихснөөс хойш тэр хоёр дарга халагдлаа гээд хохирол барагдахгүй. -Гурван талд хэлэлцээрийг хийх талаар дахин Засгийн газраас шаардсан уу. Цуглаан хийх зөвшөөрөл авахад хүндрэл байна уу, орон нутагт ч гэсэн? -С.Ганбаатар: Засгийн газраас ажлын хэсгийнхэнтэй уулзаж байгаа байх. Хэрэв бидэнтэй уулзах бол албан ёсоор сэтгүүлчдийг дагуулж орж уулзана. Түүнээс биш дуудсаных нь зоргоо орж уулзах ёс зүй надад, тийм эрх надад байхгүй. Уулзалтыг зохион байгуулаач гэж шаардаж байгаа. Улс оронд шатахуун байна уу, Оюутолгой байна уу ямар нэг  проблем, хөдөлмөр нийгмийн асуудал үүсэхэд нийт хөдөлмөрчдийн төлөөллийн байгууллага, татвар төлж байгаа бизнес эрхлэгчдийн төөлөөллийн байгууллагыг Засгийн газар хүлээн авч уулзах, зөвшилцөх үүрэгтэй. Манайд ам амандаа шуугилдаж улстөржиж ярьдаг. Оюутолгойн асуудал үүсэхэд 2,7  сая  хүн ам амандаа ярьж Оюутолгойн мэргэжилтэн болсон. Хөдөмөр нийгмийн гурван талт улсын хэлэлцээр гэж байдаг. Энэ хэлэлцээр үл ойлголцол бий боллоо гэвэл мэргэжлийн шинжээчдийг  оруулж байр суурийг нь  сонсож хайнаа хагалдаг. Улс төрчид энэ субьектээ ажиллуулахгүй байна. АНУ-д хоёр өндөр цамхаг нурлаа. Энэ нийгмийн асуудал. Үүний дараа  байнгын хороо, улстөрчид ам амандаа шуугилдаагүй. АНУ-ын гурван талт хэлэлцээр хуралдаж юу болов, яахав гэдгээ дүгнэсэн. Үүнийхээ дараа ард түмэндээ мэдээлсэн. Тэгэхээр манай эрх баригчид сонгодог улстөрөө ойлгохгүй байна. Би улстөрчдөд сонгодог улстөрийн  хичээл зааж байна. 76 гишүүн нэгдүгээр ангийн хүүхэд шиг харагдаад байна. Гурван талт хэлэлцээрт очихдоо ямар арга хэмжээ авах вэ гэсэн дөрвөн шаттай эдийн  засгийн төлөвлөгөө боловсруулснаа бариад очино. -Хамгийн энгийн аргаар энэ хүнд нөхцлөөс гарах ямар гарц байна? -М.Чимэддорж: Өнөөдөр Монголын эдийн засаг нийгэм ухаан нь орж гараад орь дуу тавьж байгаа өвчтөн шиг байна. Өвчнийх нь илрэл нь шатахууны үнийн  өсөлт байна. Гэхдээ цаана нь ямар зүйлээс болж байна. Хавдар байна уу гэдгийг олж харах хэрэгтэй. Тэгэхээр хамгийн эхлээд халууныг нь буулгах хэрэгтэй. Дараа нь өвчнийг нь намдаагаад ямар эмчилгээ хийх вэ гэдгээ ярина. Тэгэхээр хамгийн түрүүнд долларын интервенци хий. Шатахууны үнийн 2 долоо хоногийн өмнө түвшинд хүртэл буулга. Хууль бусаар үнэ нэмсэн байгууллагуудыг хянаад хуучин үнэд оруулах арга хэмжээ ав. Шатахууны нөөцийн бодлогоо даруй ав. Зургаан сарын дотор дизелийн үйлдвэр барь. Хамгийн гол суурь эмчилгээ нь үйлдвэр байгуулж иргэдээ орлоготой болгох юм. -Үнийн өсөлтийн зөрүүг буцаагаад байранд нь аваачих боломж байгаа юу? -Чимэддорж: Болдоггүй юм. Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ гэж байдаг. Хүмүүс бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бий болно гэж бодож байхад энэ өсөлт үүсдэг. Би чадахгүй гэж бодож байна Шууд шийтгэл нэгдүүлэх энэ дараагийн шатандаа шүүхэд очино. Хэрвээ шүүх энэ торгуулийг ногдуулах шийдвэр гаргавал албадан төлүүлэх болно. С.Ганбаатар: Шүүхэд таньдаг хүн дээрээ очвол бид баларна. Хамгийн гол залбирах зүйл бол таньдаггүй хүн дээрээ очоосой. Би өөдрөг үзэлтэй хүн тул монголын ирээдүй сайхан болоосой гэж бодож байна. -Яг өнөөдөр таныхаар иннфляци хэдэн хувьтай байна гэж харж байна вэ. Албан бус таны төсөөллөөр? Чимэддорж:Төсвийн албан хаагчдын цалин 20 хувьтай. 2012 онд нэмнэ гэсэн мэдээлэл гарахтай зэрэгцэн энэ тооны араас өсөлт эхэлсэн. Би үүнтэй санал нэг байна. Хүмүүс энэ мэдээллийн дагуу хадгаламжаа татаж, оронд нь үл хөдлөх хөрөнгөө байршуулсан. Үүнтэй холбоотойгоор мөнгөний ханш унаж, үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн. 2012 онд доод тал нь 20 хувьтай байна эгж бодож байна. Засгийн газар, Монголбанк хоёр инфляцийг алдсан. Манай эдийн засгийн хүлэг онгоц одоо эзэнгүй байна. С.Ганбаатар: -Өнөөдөр Монгол оронд инфляци 20 хувас доош буухгүй гэдгийг их сургуулийн 4 курсын оюутан хэлж чадна. 70 мянган аж ахуйн нэгжийн 60 орчим мянга нь бүгд зээлтэй. Бүх тэтгэвэрийн хүмүүс 80-90 хувь нь зээлтэй. Төрийн албан хаагч бүгд зээл, малчид бүгд, бүгд зээлтэй. Зээлийн хүү нь жилийн 17-27 хувьтай байна. Дунджаар 23 хувийн хүүгийн зээлтэй. Хийж байгаа талх, тариа, хятадын бараа, хуушуур болгон дээр 100 төгрөгийн барааг 120 болгон зарж байгаа. Би хийж байгаа бизнес бүр дээр 20 хувийн нэмэгдэл явж байна. Өнөөдөр Монголын нийт хадгаламж эзэмшигчдийн 1 хувийн хадгаламж л өсөж байгаа. Бусад нь энэ хүмүүсийн мөнгийг өсгөж өгөхөөр ажиллаж байгаа. Үүний эсрэг хүмүүс эдийн засгийн өсөлт 20-иас дээш хувиар өснө гэж ярьдаг.  Эдийн засаг өсөөгүй. Эдийн засгийн өсөлт бидэнд хэрэггүй, хөгжил хэрэгтэй. ДНБ гэдэг хамгийн луйврын тоо байдаг. Оюутолгой баахан мөнгө олоод буцаад гадагшаа гаргаж байна ГОК, Моби бүгд гадаадын компани. Гадаад руу урсаж байгаа энэ мөнгөний өсөлтийг хасаад үндэсний компанийн өсөлт хэд юм бэ гэдгийг гаргаж энэ үзүүлэлтийг ярих хэрэгтэй. Та нарыг тоо мэдэхгүй, эдийн засгийн ойлголтгүйгээр далимдуулж байна. Энэ гоё тоонд амаа битгий таглуулаарай. Монголын эдийн засагт эргэлдэж байгаа 13 их наяд төгрөгийн 20 хувийн эдийн засгийн хүүтэй явж байна. -Өнгөрсөн хугацаанд энэ тоог С.Баярцогт ярилаа. Үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх гэж байгаа энэ хүний ажилд та ямар дүн тавих вэ? С.Ганбаатар: Тав тавъя. Маш ухаантай хүн. Герман дүнгээр гэдгээ онцольё. Онц муу гэсэн үг. Монголын Засгийн газарт байгаа сайд нар бол Монголыг колончлох гар хөл болсон улсууд гэдгийг би тоо баримттайгаар хэлсэн байгаа. АТГ байгаа. Миний өгсөн мэдээллийн дагуу АТГ хуулийн байгууллагад ганц нэг хүн байртай болж байгаа байх. Таны эцсийн амбиц юу бэ. Ерөнхий сайдын суудал уу? -Бурхан тэнгэр надад туслаасай гэсэн амбиц байгаа. Зөв юмны төлөө явж байгаа болохоор би тэнгэрт итгэдэг. Тэгэхгүйгээр мөнгөтэй, эрх мэдэлтэй, мэргэн буучтай олигархиудын өөдөөс тэмцэнэ гэдэг хэцүү. Намайг тэнгэр хардаг. Би байнга тэнгэртээ итгэж залбирдаг. Монголын ард иргэд идэвхгүй, арчаагүй гэж байгаа бол  монголын ард түмнийг дайчин тэмцэгч  хариуцлагатай болгож өгөөч гэж гуйдаг. Монголын ард түмний төлөө ажиллах хүч чадал өгөөч гэж долоо хоног бүр Богд уулан дээр гарч тэнгэртээ залбирдаг, алхдаг. Танд ямар албан тушаал байвал энэ байдлыг өөрчлөх вэ? -2006 онд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч танд тал засдаг уу, авлига өгдөг үү гэсэн асуултыг надад сэтгүүлчид тавьж байсан. Тэгэхэд нь би Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын суудлаа өгчих гэж  хошигнож хариулж байсан. Гэтэл дараа нь би Монголын хамгийн их мөрөөдөгч, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болохыг мөрөөдөгч гэж шүүмжлүүлсэн. Надад ямар нэг албан тушаал авах юмсан гэсэн бодол толгойд орж ирж байсангүй. МҮЭХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалыг ард түмэн  надад өгсөн. Энэ албан тушаал Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөс том албан тушаал шүү. -Ирэх баасан гаригт болох эсэргүүцлийн жагсаал тодорхой үр дүн үзүүлэхгүй бол  яах вэ. Дараагийн алхам юу хийх вэ. Бид гэр бүлээрээ эсэргүүцлийн жагсаалыг дэмжиж байгаа? - Жагсаалд ирээрэй та бүхэн . Хоёргүй сэтгэлээр дэмжээрэй.  Эсэргүүцлийн жагсаал хийгээд тодорхой үр дүнд хүрвэл маш сайн. Үнэхээр үнэ буугаад ирвэл бид заавал тэмцэхгүй шүү дээ.  Хэрэв үнээ буулгахгүй бол бид Засгийн газар, УИХ-ыг тарах хүртэл тэмцэнэ. Шууд хэлье. -Танайх ам бүл нэмсэн үү. Танайд хоноё нэвтрүүлгээр гарч байхад гурван охинтой байсан шиг санах юм? -С.Ганбаатар: Дөрвөн охинтой. Дахиад бүл нэмэхийг хүсч байна. Гэхдээ би ганцаараа шийдэхгүй/ инээв/ -Та хэдэн хүүхэдтэй вэ? С.Ганбаатар: Би дөрвөн охинтой. Би өмнө нь амьдрал зохиож байсан. Нэг охинтой. Нийлээд дөрвөн охинтой л доо. -Хүүхдүүд чинь хаана сурдаг вэ? С.Ганбаатар: 18 дугаар сургуульд сурч байгаа. -Улсын сургуульд уу? С.Ганбаатар: Тийм. Хүүхдээ хувийн сургуульд сургаж байгаа хүмүүсийг би хүндэтгэж байна. Миний хүүхэд улсынхаа сургуульд сургаад үсээ зулгаалгаад, зодуулаад магагүй өөрөө үс гэзэгнээс нь зулгаагаад явж байх хэрэгтэй. Ард түмний эд эс байх ёстой. Өнөөдөр Зайсанд амьдарч байгаа хүн  өөрөө өөрийгөө шоронд хийсэн байна. Хэрмэл хашаан дотор өөрийгөө хийсэн байна. Хүүхдүүд эрх ашгаа хасуулсан хүүхдүүдийг нь хашаанаас нь автобус аваад буцаагаад хашаатай сургууль руу аваачиж байна. Би тэдгээр хүмүүсийг өрөвдөж байна. -Таны цалин хэд вэ? С.Ганбаатар: 600 мянган төгрөг. Гурван номноосоо сардаа 500 мянган төгрөгийн орлого авдаг. Миний англи хэлний ном гараад л зарагддаг. Би түүнээсээ орлогоо олдог. Би лекц уншиж олсон орлогоороо дандаа хандив өргөдөг. Би Налайхад өнгөрсөн даваа гаригт нэг сая төгрөгөөр уншсан. Дэлхийн Энхтайваны байгууллагын хүүхдүүдэд нэг сая төгрөгийг шууд дансаар хандивласан. Би лекцээрээ дандаа хандив өргөдөг. -Танд бүлэглэл бий юу? -Надад бүлэглэл бий. Тэр нь  монголын жирийн иргэд гэдэг бүлэглэл бий. Надад өөр ямар нэгэн лобби бүлэглэл байхгүй. Би монголд гудамжаар явж байхад настай хүн намайг барьж аваад үнсдэг. Энэ бол миний хувьд маш том бүлэглэл юм шүү дээ. Сонин юм хэлье. Хор найруулсаар байгаад улс төрчид сайд болдог. Тэгээд хөөрхий яг ард түмнийхээ төлөө  ажиллах гэхээр  нөгөө найруулсан хорондоо уначихдаг.  Өнөөдөр унаж байгаа, живж байгаа усан онгоц руу залуучууд хошуурч байна шүү дээ. Сонгуульд таныг Баянзүрх дүүргээс нэр дэвшинэ гэсэн яриа дүүргийн иргэдийн дунд байна. Үнэн үү? -Баянзүрх дүүрэгт үзэх гэж байгаа МАНАН-гийн улс төрчид айхтун эмээгтүн. -Мэйлээр ирсэн нэг асуулт байна. Ганбаатар аа, Та нэг их шударга хүн болж худлаа орилдог. Өөрийн чинь дэвшүүлж байгаа санаанууд, ялангуяа цалин мөнгө нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлууд чинь инфляцийг нэмэгдүүлж, ард олонд хохирол авчирч байна гэдгийг өөрөө ойлгодоггүй юмуу? Боловсрол муутай хүмүүсийн сэтгэхүй дээр тоглолт хийгээд байх юм та? С.Ганбаатар: Та их ухаантай өндөр боловсролтой хүн байна. Та бушуухан гараад ир. Бушуухан тэмцлээ хий. Би харин таныг гарч иртэл тэмцлээ үргэлжлүүлж байя. Ухаантай асуулт өгсөн хүнд ухаантай хариулт өгье. Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх гэж байж цалинг нэмж байгаа бол, Самуэльсоны “Чөтгөрийн тойрог” гэдэг ном байдаг юм түүнийг уншаарай. Тэр онолыг уншаарай. Бага үнэлэмж, бага сэтгэл, бага бүтээмж бий болдог. Тэр нь буцаад бага сэтгэл, бага бүтээмж болдог юм. Чи эхлээд бүтээл гарга, түүний дараа би чамд мөнгө өгье гэх биш, мөнгө өгчихөөд чи ажил хий гэх нь зөв биз дээ. Бүтээмж нэмэх гэж байгаа асуудал дээр нэг жишээ татъя. Швейдын Свэйн гэдэг автобусны жолооч залуу манай микроны жолоочоос 20 дахин илүү цалин авч байгаа. 5000 евро авч байгаа. Тэгвэл Свейн манай микроны жолооч Доржоос 20 дахин илүү бүтээмжтэй юу гэж асууя. Та хариулж чадахгүй. Свэйн хоёр цаг яваад нэг зогсоол дээр очоод цай уугаад дахиад шулуун замаар явж байгаа. Гэтэл манай жолооч сэмхэн зааланд байгаа кондуктор халаасандаа мөнгө хийж байна уу гэдгийг ажиглана. Мөн мөсөн замын коток дээр явж байгаа. Хажуугаар нь хүн орж ирэх нь үү гэдгээ хянаж байна. Манай Дорж энэ Свейнээс 10 дахин илүү бүтээмжтэй, ур чадвартай ажил хийж байгаа. Ядуу орны ядуу иргэд бүтээмжгүй болохоор улс орон нь ийм байдаг биш. Харин улс орныг удирдаж байгаа хүмүүс нь бүтээмжтэй шийдвэр гаргадагт асуудал байгаа юм. Баян орны иргэд нь өндөр бүтээмжтэй цалин авдаг нь иргэд нь бүтээмжтэйдээ биш улс төрийн шийдэл нь, гурван талт хэлэлцээрийн үр дүн нь бүтээмжтэй байдаг учраас бүтээмжтэй харагддаг. Бид яагаад Солонгос руу, Европ руу дүрвэж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Мэдэхгүй хүмүүсээ, мэдэж амьдармаар байна. -Та улстөрд орох уу эсвэл энэ чигээрээ тэмцэгчээрээ үлдэх үү? -С.Ганбаатар:Мейжигийн үе Япон орныг хөгжүүлсэн. Тэр хүн нэг ч өндөр дээд албан тушаалд очиж байгаагүй. Тэр хүн  ард түмнээ тэмцэгч, дайчин болгож чадсан. Мейжигийн хүүхдүүд гэж нэг бүхэл бүтэн улс орны улстөрчдийн үеийг бэлтгэсэн. Тэгэхээр би улстөрийн бүхэл бүтэн үеийг бэлтгэхийг оролдож байна. Одоо би ард түмнийхээ төлөө тэмцээд шинэ цагийн залуу улстөрчдийг гаргаж ирнэ. Монголын улстөрчдийг бэлтгэдэг том институт байгуулахыг зорьсон. Эндээ залуу улстөрчдийг бэлтгэнэ. Яаж хүчирхэг нам байгуулдаг, албан тушаал хашдаг, ард түмэндээ үйлчилдэг юм бэ гэдгийг залуучуудад сургана. Ганбаатар Мейжи шиг болно гэж мөрөөдөж байна гэх байх. -Таны энэ  мөрөөдлийг хурцлах хүрээлэл бий болж байна уу? -Маш их байгаа. Салбар бүрт 100-гаад тойрон хүрээлэгч залуучууд бий. Долоо хоног бүр тэдэнд лекц уншдаг, тайлбарладаг. Монголын эдийн засаг, улстөр гэх амьд лабораторийг харуулж байгаад ярьдаг. Долоо хоногийн дараа ийм шийдвэр гарна гэж хүртэл хэлдэг. Баяр, Баярцогт гээд л амьд хичээл заах моделиуд байна шүү дээ. -Таны дэвшүүлсэн санаа чинь харин үнийн өсөлтийг хөөрөгдөөд байна. Боловсролгүй хүмүүс дээр тоглоод байна гэж харж байна? -С.Ганбаатар:Чи үнэхээр өндөр өндөр боловсролтой юм байна. Хурдан ирж миний халааг ав. Хурдан гарч ирж боловсролтой ухаантай тэмцлээ хийхийг чинь хүлээж байна. Ирэхээр чинь халаагаа өгье гэж энэ асуултыг асуусанд хэлмээр байна. -Үнийн өсөлтийн эсрэг тэмцэл өрнөх гэж байна. Ингэлээ гээд бараа бүтээгдэхүүний үнийг эргэж бууруулах боломж байна уу, тийм амжилт байна уу? -С.Ганбаатар: Тайгер Вүүдс яагаад амжилттай байдаг талаараа хэлэхдээ “хүмүүс бөмбөг оруулчихаад ялалт байгуулахаараа учиргүй гайхаж дуу алддаг. Харин би бөмбөгөө гадуур өнгөрүүлчихээд гайхаж хардаг” гэсэн. Харин монголын ард түмэн ганцаардаж улстөрчдөд дээрэлхүүлсээр байгаад гайхахгүй болчихсонд би харамсдаг. Энэ тэмцлээ үр дүнд хүргэхийн төлөө бүхнээ хийнэ. Ард түмэндээ туслах гэсэн надад, манай байгууллагад туслаарай. Хүмүүст өнөөдөр ойлгомжтой ярихгүй байгаа Засгийн газар, Монголбанкны төлөөлөгчид ярьж байгаа зүйлээ өөрсдөө ойлгохгүй байна, эсвэл ойлгуулахыг хүсэхгүй байна. Ард түмэн эрх баригчдаас ойлгомжтой ярихыг шаардах эрхтэй. Ийм энгийн байдлаар асуудал хандах хэрэгтэй. -Д.Чимэддорж: Эдийн засагт буцаж ухрах боломж байхгүй. Цаашдаа үнийн тогтворгүй байдлыг бий болгоход Засгийн газар ажиллах хэрэгтэй. Монголбанкнаас бэлэн төлбөр тооцоог бууруулахын тулд автоматжуулах, Засгийн газар худлалдааны саадыг бууруулахын төлөө ажиллах хэрэгтэй. Гааль дээрх  барааны урсгалыг  жигд хангахын төлөө ажиллах хэрэгтэй. Эдйин засгийн шокыг зөв ойлгох хэрэгтэй л гэж хэлье.        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Карстен Копенгаген:
Ганбаатар таныг үргэлж дэмжиж байна. Таны сэтгэл зөв. Учраас үзэл, явдал бүх зүйл чинь зөв. Содон сэтгэлгээт нийгмийн зүтгэлтэн бол ТА.
2012-05-11
Ganbaatart naidaj bolnoo xarin dyychin Gabxlan xvv l ilvv baix ylc tord orood yntanxai xvn vg yriani baylag baixgvi medleg nimgen xvn ooriigoo goloxgvi ni caixan umdaa
2012-04-11
ganbaatar sayahan ogson yariltslagandaa songuulid devshigui ee MUE-iin eronkhiilogchoor 2017 on hurtel ajillah bolno gej bsn chini odoo bolohoor yasan ch yahav bolchihson bdg. Baritsgui nukhur uu ugui yu
2012-01-20
ЗОРИГСАН:
ТҮҮХИЙН ЯВЦАД ЗӨӨЛӨН ХУВЬСГАЛ ХЭЗЭЭ Ч АРД ТҮМЭНД ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГААР ТОГТНОЛЫГ АВЧИРЧ БАЙГААГҮЙ ҮНЭХЭЭР АРД ТҮМНИ Й ТӨЛӨӨ ХУВЬСГАЛ ХИЙХ ГЭЖ БАЙГАА БОЛ ЖИНХЭНЭ ХУВЬСГАЛЫГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ЗАСАГ ТӨР АЛИГАРХУУДЫГ ҮР ҮНДСЭЭР НЬ УСТГАЖ ГАЗАР ШОРОО ЭХ НУТГАА АВЧ ҮЛДЭХ ХЭРЭГТЭЙ ЗӨВХӨН ЗЭВСЭГТ ТЭМЦЭЛ Л ҮҮНИЙГ ХИЙЖ ЧАДНА ЦУС АСГАРУУЛАХААС АЙХ ХЭРЭГГҮЙ АРД ТҮМЭН ЗЭВСЭГ БАРИН ТЭМЦЭХЭД Ч БЭЛЭН БОЛООД БАЙНА
2012-01-20
çî÷èí:
îðîí ãàðàí
2012-01-20
irgen:
deer setgegdel bichsen jaahan huuhduud yugaa medej yu biched bna. eh oronch yum bol jagsaaldaa ochooroidoo. Ganbaataraa chi ene yaridag shige ajil, uchnuun olon jil yarilaashd unendee chini anh yarij ehlej bsan ueiin chin dergeed odo ard tumni amidral ulam l muudaad bga bizde.tegheer chini ulger shig yaria chin ur dungee uzsen bnu chi neg ergeed haraad uzeerei. chini hureelej bga buleg geed bga humuus chin bugd tetgeverin humuus uchira medehgui hudla eh oronch gesen huuhduud ajilgui zalhuu zugeer suuj bgad hoolni mungu olchih sanaatai esvel arhi chin alkashud bdag.chini buleglel geed bga tetgevrihen unuudur oligtoi yum avch bnu uguishd. bi chamd neg jishe helie yu ve geher ulsadn 29 jil ajilsan hun unuudur 105.000 tetgevree togtoolgoj bnshde yagad??? magadgui chi bhgui bsan bol heden tsaas baitsaagchdan atguulad 300.000 gargaad togtoolgoj boloh bh ch bsin bilu.ene zugeer naad zahin jishee.chini temtsel geed bga chin uls turchdig zugeer uduuj ajil sain hiij bga zuulun chihtei bolgoj haragduuldag bolovch unendee yamarch ur dungui temtsel bdag ene bol unen enentei margahgui bh. teged ch temtselig ingej hiideggui yum ene bol uls eh orni ard tumni temtsel bish ene bol chini temtsel.ard tumnig uurinhuu zevseg bolgoj ashiglah gej bgag chin medej bna harin daraan deer garsan hoinoo ard tumendee hayalagtai bj judagtai zan gargaarai gej husie.
2012-01-20
ӨӨ за:
Ханш хөөрөгдөх гэсэн оролдого юм биш үү Ард түмнийг мөрөөр нь амьдруулж болохгүй аан
2012-01-20
ganaa:
zuv shyy mongolchuudaa ene 76 arai dendlee odoo edniig bygdii n bhgyi bolgoh estoi bolohgyi bol cergiin ergelt hiisen ch yadiin beeee ard tymeen negdecgeee uragshaa
2012-01-19
zochin:
Demjij bn/ Ochij Jagsaald oroltsonoo,
2012-01-19
ganbaa:
yaduusaa awrahgvin bol baychuud uursdiiguu bs awrahgvi ene tanii vg tanias suraltsaj bsn hvnii huwid ta minii huwid aguu niigmiin zvtgelten tand amjilt hvsye ard tvmnee awarah ariun vilsed chin
2012-01-19
Зочин:
Ганбаатар агуу хүн. Энэ хүнтэй нүүр тулж уулзаж үзээгүй юунд зорьж байгааг сонсоонүй байж энэ хүмүүс их солиорч байна. Ганбаатар чинь нийтийн 2 өрөө байранд амьдардаг хүн. Харин тэр хурганаас авхуулаад бүх улс төрчид чинь хэдэн саяын хаусанд амьдардаг
2012-01-19
Gishuunchleliig shuydeggui namaas neree devshuuleech. Tegvel zorilgod chini niitseh um baina. Bie daaval garsan hoinoo gantsaardana.
2012-01-19
demjij bnaaa
2012-01-19
ta bol songodog bertegchin.
2012-01-19
зочин:
Яанаа энэ Ганбаатар чинь хэнийг сүрдүүлээд байнаа.Хоорондоо алалцах гэж жирийн хүмүүсийг турхирах вий дээ.Хэдэн жилийн өмнө хотын захиргаа,ХУ намын байр луу дайрч байсан нь нүдэнд харагдчихлаа.Царай нь ямар аймаар харагдаж байсан гэж санана.Ард түмэн минь хэтэрхий өаөрсдийнхөө эрх ашгаас хэтэрсэн юманд уруу татагдав.Бас нэг эрх мэдэлтний золиос болвол ардаа татаасгүй жирийн хүмүүс л хохирно шүү.
2012-01-19
ta bol songodog bertegchin.
dorj:
tanii tuluu , uls ornii tuluu yarij bn shuu dee ingej hardaj bolohgui. esvel MANAN-d hulhiduulaad ,21 myangaa avaad gants shil arhia uugaad yavj bai
2012-01-19
Өнөрөө:
тантай санал яг нэг байна. УИХ-д гараад хэрэггүй. харин гаднаас нь ингээд болохгүй байгааг нь ард түмэнд мэдэгдэж, УИХ ЗГ-н чихнээс нь хонх уяж байсан нь дээр
2012-01-19
ajilchin:
naad Ganbaatar chini songuuli duhuhuur garaad irj baigaam Bas l saihan shaadag gardaa Naadah chini zugeer l SMART ASS!!!!
2012-01-19
AN, MAN-iig kheden mongoliin luivarchid demjdeg shuu. Kharin Ganbaatariig bid bugdeeree demjij baina. Mongoliin ard tumnii tuluu gants dugarch baigaa ni Ganbaatar.
2012-01-19
Ganbaatar neg zuiliig oilgo ard tumen bid chamaig demjij baina. MAN, AN ali ni ali ch garaad unendee yamar ch yalgaagui gedgiig bid medej baina. Ganbaatar ta uls turd gantsaaraa orokh kheregui oluullaa jaakhan khuleej baigaad or.
2012-01-19
çî÷èí:
...Ãàíáààòàðò èòãýõã¿é áàéíà.õóäëàà ä¿ð ýñãýýä áàéãààì øèã ñàíàãäàõ þì...
2012-01-19
Уншигч:
Энэ энэ байтугай л гоё ярьдаг. Гэтэл яг ачир дээрээ жинхэнэ хулхи чинь энэ Ганбаа шдээ. Тэмцэж тэмцэж байгаад намбарын зөвлөх болоод явчихдаг биз дээ
2012-01-19
ganbaatar udirdagchig demjigch:
хүмүүс бөмбөг оруулчихаад ялалт байгуулахаараа учиргүй гайхаж дуу алддаг. Харин би бөмбөгөө гадуур өнгөрүүлчихээд гайхаж хардаг.. Харин монголын ард түмэн ганцаардаж улстөрчдөд дээрэлхүүлсээр байгаад, гайхахгүй болчихсонд би XAPAMCDAG...
2012-01-19
дэндэвээ:
ард түмнээс асууж байгаа бол хариулъя та энэ төрд хэрэггүй харин төрийн гадна байвал нилээн дөвчигнөх зайран шүү
2012-01-18
Өнөрөө:
тантай санал яг нэг байна. УИХ-д гараад хэрэггүй. харин гаднаас нь ингээд болохгүй байгааг нь ард түмэнд мэдэгдэж, УИХ ЗГ-н чихнээс нь хонх уяж байсан нь дээр
ЗОЧИН:
ЗӨВ ШҮҮ ҮНЭН ЯЛДАГ ЖАМТАЙ. ОЛГАРХИУДААС АРД ТҮМЭН ОЛОН. ОЛГАРХИУДЫН ӨМНӨ АРГАГҮЙН ЭРХЭНД ХҮЧИН МӨХӨСДӨЖ ГАР ХӨЛ НЬ БОЛЖ БАЙГАА ЖИРИЙН ХҮМҮҮС ОЛОН БАЙГАА.ЖНЬ.СЕКРЕТЫ ХАРУУЛ МАНААЧ НАР ТЭД ҮР ХҮҮХЭД БОР ХОДООДОО ХООЛТОЙ ХОНУУЛАХЫН ТУЛД АЖИЛЛАДАГ ШҮҮ ДЭЭ.ТЭМЦЭЛ ЖАГСААЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА.
2012-01-18
Nadmid:
Asuuh yu baihav, Ganbaatar taniig 2012 onii UIH gishuun bolohiig 999% demjij bna
2012-01-18
Yellow Joker:
Chi yu geed hutsaad bgaan be.
2012-01-18
Yellow Joker:
Zuw uu zuw demjij huh bugsnuud bid odoo l temtseh heregtei bn. Urialj bgaa ni zuw uu uur hen urialj bga ym be. ganbaatar ahiig demjij bgaa shuu. Amjilt husie. Bid hamtdaa chadnaa. Mongol ahan duusee, Huh bugsnuudee negdetsgeey.
2012-01-18
Neg uguulber ni nuguuguu uguisgesen haashaa balai yum yarisan 2 ve. Hudlaa ner devshih sanaagaa l tsuhalzuulsan baina. Daraa ni ard tumneesee asuusan namaig devsh gesen geed l davhih gej baigaa uhaantai. Humuus ih hachin lektsend durladag yum baina. Yahav hunii h yum chin.
2012-01-18
зочин:
Ганбаатар цалин нэмэхийг шаардах нь ЗӨВ. Харин бензинчид үнээ нэмэх нь БУРУУ.
2012-01-18
Баззи:
ТЭГЖ ЯРИУЛ ЭНЭ БЕНЗИНИЙ ҮНЭ ИХСЭХ БОЛСОН ШАЛТГААН НЬ ГАНБААТАРТАЙ ӨӨРТӨӨ НЬ ХОЛБООТОЙ ШҮҮ... БАГШ НАР ЦАЛИН НЭХЭЭД ТЭРИЙГ ДУУРИАЖ БУСАД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЦАЛИН НЭХЭЭД ТЭГЭЭД ЦАЛИН НЭМЭХ БОЛСНООС БОЛЖ ДОЛЛАРЫН ХАНШ ӨСӨӨД ИИМ ЮМ БОЛСЫН БАЙГААМШД. ӨӨРӨӨ "ИНФЛЯЦИ ӨСӨХГҮЙ, ЦАЛИН НЭМ" ГЭЖ ШААРДААД ИНФЛЯЦИЙГ 20% Д ХҮРГЭЧЭЭД ОДОО БАС ЖАГСАЖ ТЭМЦЭН ГЭЭД БАЙГААМДАА
2012-01-18
Yellow Joker:
Chi yu geed hutsaad bgaan be.
doogii:
ene chimeddorj gedeg sain ediin zasagch bna
2012-01-18
dorj:
demjij bn.
2012-01-18
Amjilt husieee. Amjiltand hureesee gej ard tumen husej huleej bn ... Tegehdee Huleej suuh bish bieree oroltsoh heregtei gedgiig oilgoloo...
2012-01-18
xend xen taalagdaj bn, ter chanaraaraa ta 2 adilxan garuud yum bn duu
2012-01-18
uix d chalchdag xun bish xuuli xiideg, bichdeg, oyun uxaanii potencialtai xun baix xeregtei bn. gundalai, ganbaatar metiin piarchid odoo boloo doo
2012-01-18
za chi xezeedee xamt baisan yum, xudlaa xun xuurugduud l...
2012-01-18
xarin tiim, ers shinechleld baixdaa 10 xunee 1000 xun gej bulterdeg l baisan gardaa, ter yarij baigaa ene ter ni shal xuuramch durtei, neg l ix urchger tsarai gargasan, baaxan shuleg l ursgaad baidag yum bn lee sh dee
2012-01-18
DEMJIJ BAINA BID HAMTDAA SHUU
2012-01-18
za chi xezeedee xamt baisan yum, xudlaa xun xuurugduud l...
ajilaa l neg xagas dutuu xiij bna sh dee chi, uildverchnii evleliig gudamjnii temtsegch shig baidlaaraa udirdax gej tsuxuj baigaa amitan, uyn xuchtei buleglel ene ter geed tomrood baigaa yum be, usreed l 1000 xun irvel deed, xezee mongolchuud 100000uulaa tsuglaj bailaa,
2012-01-18
ð:
øèëýí áàéøèíãóóäûã ÷óëóóãààð í¿¿ëãýâýë þó ÷ ¿ëäýõã¿é ø¿¿ äýý ÿàíààà????
2012-01-18
poker:
yer ni sugalaan hiisen ni zuv. gadaadad talhny vne nemegdhed boslogo hiideg. bid ch bas hiih ni zuv. ganbaatar ahyg demjij bna :)
2012-01-18
зочин:
Ганбаатарыг үнэхээр дэмжиж байнаа,болдог бол дандаа ийм хүмүүсээр УИХыг бүрдүүлэх юмсан.Тэгвэл улс орон маань дороо л өөдөө босоод ирнэ дээ. Даан ч сонголтоо бид дандаа буруу хийх юм даа.Ман-ан тэр чигтээ улс төрийн тавцангаас арчигдаасай.Зөвхөн хүнд нь сонголтоо хийх юмсан
2012-01-18
uix d chalchdag xun bish xuuli xiideg, bichdeg, oyun uxaanii potencialtai xun baix xeregtei bn. gundalai, ganbaatar metiin piarchid odoo boloo doo
дулам:
Ганбаатар бол Баяр, Энхбаяр, Батболд нар нийлээд ч дийлэхгүй өнөө үеийн ард түмний жинхэнэ удирдагч.Дэмжинэ шүү.
2012-01-18
xend xen taalagdaj bn, ter chanaraaraa ta 2 adilxan garuud yum bn duu
MONGOLCHUUDAA:
20.01.2012 ENE UDUR CHUHAL UDUR SUKHBAATARIIN TALBAI DEER UULZATSGAAY ELEG NEGT AHAN DUUSEE!!!
2012-01-18
үнэн энэ л байна.:
Тэр бүлэг нь ард түмэн шүү ГАНБААТАРАА бид одоо дуугаа нэгтгэх болсон байна. Яадын буудвал буудна л биз Бид жагсах ёстой Цуглах ёстой шүү МОНГОЛЧУУДАА
2012-01-18
sss:
ta sain temtsegch shv uihurald ner dewshij hereggvi harin hvchtei sorog hvchnees hvchtei temtsegch heweeree ene albandaa bai zorison ajliinhaa ard ni sai garch bai
2012-01-18
Зазаза:
болгоомжтой байгаарай хүмүүсээ, үнэн бол сайхан л байна. ганбаа худлаа жүжиглэдэг гар шүү, гадаадын, дотоддын олигхоруудад худалдагдчихсан байж чадах л гар
2012-01-18
dorj:
tanii tuluu , uls ornii tuluu yarij bn shuu dee ingej hardaj bolohgui. esvel MANAN-d hulhiduulaad ,21 myangaa avaad gants shil arhia uugaad yavj bai
zzzzz:
ganbaa ax erchimtei shaagaad baigaarai!!!!
2012-01-18
sain:
Taniig demjdeg zov jum yaridag yadaj ganz hun iim jum yarij heden zuun mayngan ajilchidaa demjihgui bol hen bidnii omnoos duugarah jum be. Harin gishuun bolood ene heveer l baigaasaa gej husiii
2012-01-18
ard:
demjij bna.bolj ugvul zuglasan humuus zereg zasgiin ordon ruu öndög shidvel zugeersen.
2012-01-18
zov zov. demjij baigaa
2012-01-18
zochin:
Ganbaa ard tumenteigee baixad aalznii tornuudiig taslan zogsooj chadna shuu,URAGSHAA,..AMJILT
2012-01-18