Юүтүб дээрх Путины хэвлэлийн хурлын доорх "Таалагдаагүй" тэмдэглэгээний тоо 54 мянгыг давжээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн бага хурлыг "Россия 24" сувгийн Юүтүб хуудсаар шууд дамжуулахад эхний 25 минутад 2,1 мянган хүн "Таалагдсан", 7,7 мянган хүн "таалагдаагүй" товчлуурыг даржээ.
Одоогийн байдлаар 934 мянга гаруй хүн энэ бичлэгийг үзснээс "Таалагдсан" гэж 15 мянга, харин "таалагдаагүй" гэж 54 мянган хүн үнэлсэн байна. Бичлэгийн доор сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийн ихэнх нь "Дислайк дарах гэж орж ирлээ", "Дислайкийн тоог харах гэж орж ирлээ", "Дислайкийн тооноос харахад Путины рейтинг 0 биш бүр хасах руу орсон бололтой" гэхчлэн сөрөг сэтгэгдлүүд үлдээжээ.
Энд дуулгахад, 12 дугаар сарын 19-ний өдөр Путин 15 дахь хэвлэлийн бага хурлаа зохион байгуулсан юм. Хурлын үеэр тэрбээр цаг уурын өөрчлөлт, дотоод эдийн засгийн асуудал төдийгүй олон улсын харилцааны талаарх асуултуудад 4 цаг 18 минутын турш хариулжээ.
Путины хэвлэлийн хурал: WADA-ийн шийдвэр улс төрийн өнгө аястай
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ