Д.Өсөхбаяр анхныхаа замд уралдлаа

img

Хүүхдийн олимпийн анхдугаар наадамд оролцож байгаа манай хоёр дахь тамирчин, дэд мастер Дандарын Өсөхбаяр өчигдөр уралдаанаа хийлээ. Эрэгтэйчүүдийн цуваа гараатай сонгомол төрлийн 10 км-ийн зайд уралдсан Төв аймгийн хүү хамгийн эхэнд гараанд гарсан бол37:16,0 минутын амжилтаар 48 тамирчнаас 42-р байранд орсон байна. ОХУ-ын тамирчин Александр Селянинов (29:28,8 мин), Японы Кинтаро Ишикава (29:40,2), Казахстаны Сергей Малышев (29:57,5) амжилтаар эхний гурван байрыг эзэлжээ. Манай тамирчин ардаа Унгар, Австри, Армен, Кыргызстан, Аргентин, Грек улсын цаначдыг хийлээ. Д.Өсөхбаяр орон нутгийн цагаар маргааш 1,2 км-ийн ойрын зайн чөлөөт уралдаанд (спринт) хурдаа сорино. Хүүхдийн өвлийн анхдугаар олимпийн наадам Зифельд Арена цогцолборт болж байгаа юм.  А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ