Дэлхийн цомоос 3 хүрэл медаль хүртэв

img

 

Зургаа дахь удаагийн “Qatar Cup” Дэлхийн цомын тэмцээнд манай улсаас нэг эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин оролцож байгаа бөгөөд өчигдөр 2019 оны Монгол Улсын шилдэг тамирчин М.Анхцэцэг 76 кг-ийн жинд хүрэл мeдаль хүртлээ.

 

ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ тэрбээр огцом өргөлтөөр 102 кг, түлхэлттэй өргөлтөөр 124 кг, нийлбэр дүнгээр 226 кг өргөсөн амжилтаар гурван хүрэл медаль авчээ. “Токио-2020” олимпийн наадмын оноо олгох тэмцээний нэг тус тэмцээн энэ сарын 19-24-нд Катарын Доха хотноо болж буй бөгөөд манай өнөөдөр эмэгтэйчүүдийн 87 кг-ийн жинд ОУХМ Э.Билэгсайхан өрсөлдөнө.

М.Бүүвэй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ