АНУ сансрын цэрэг байгуулснаа зарлав

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп 2020 оны батлан хамгаалахын төсөвт гарын үсэг зурах ёслолын үеэр АНУ Сансрын цэрэг байгуулж байгаа талаар ёсоор зарлажээ.
"Өнөөдөр нэн чухал мөч тохиож байгаа бөгөөд бид Сансрын хүчин гэж нэрлэгдэх манай зэвсэгт хүчний шинэ салбарыг албан ёсоор танилцуулж байна" хэмээн Цагаан ордны тэргүүн мэдэгдсэн байна.
NBC агентлагийн мэдээлснээр, эхний ээлжинд сансрын цэрэг 200 хүний бие бүрэлдэхүүнтэй, 40 сая долларын төсөвтэй ажиллах гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ