Нэг дор 70 орчим машин мөргөлджээ

АНУ-д хоёр мужийг холбодог автозам дээр томоохон осол гарчээ. NBC агентлагийн мэдээлснээр, өтгөн манан, зам мөстсөний улмаас осол гарсан байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаглал дэвшүүлсэн байна.
Осол Квинс-Крик гүүрэн дээр болсон бөгөөд ослын улмаас 69 машин эвдэрч, 51 хүн гэмтжээ. Гэмтсэн хүмүүсээс 25 нь эмнэлэгт хүргэгдсэн бол нэг хүний биеийн байдал хүнд байгаа хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.
Гэрчүүдийн өгүүлснээр үзэгдэх орчин муу, зам дээрх халтиргааны улмаас машинууд тормозлож чадалгүй нэг нэгнийхээ араас очиж мөргөсөн гэнэ. Мөн олон хүн бэртсэн шалтгаан нь машинууд мөргөлдсний дараа ихэнх машинаас жолооч нар бууж, араас нь ирсэн машинуудад мөргүүлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ