ВИДЕО: Ханхүү Харри Санта болж, өнчин хүүхдүүдэд Зул сарын мэндчилгээ дэвшүүлжээ

 

Британийн ханхүү Харри Санта-Клаусын дүрд хувирал, Их Британийн армид эцэг эх нь алба хааж байсан өнчин хүүхдүүдэд Зул сарын мэндчилгээ дэвшүүлсэн талаар Daily Mail мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Санта-Клаусын улаан малгай өмсөн, цагаан сахал зүүсэн ханхүү нэг минутын хугацаатай дүрст мэндчилгээ бэлдсэн бөгөөд мэндчилгээгээ Сантагийн "хо-хо-хо" гэсэн инээдээс эхэлсэн байна. 

 

Тэрбээр мэндчилгээндээ хүүхдүүд, тэдний төрөл төрөгсөд хэзээ ч мартагдах учиргүй хэмээгээд хүүхдүүдийг үргэлж дэмжиж байх нийгэм гэсэн нэгэн өнөр гэр бүлийн гишүүд нь өөрсдөө гэдгийг ойлгоосой хэмээн хүсчээ.

 

 

Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ