Москва-Крым чиглэлийн анхны галт тэрэг замдаа гарлаа

img

 

 

ОХУ-ын нийслэл Москва хотоос Крымийн хойгийн Симферополь хотыг чиглэн Крымийн гүүрээр аялах анхны галт тэрэг замдаа гарчээ.

 

Галт тэрэгний цуваанд вагон-ресторан зэрэг 15 вагон багтсан бөгөөд 33 цаг аялан, 12 дугаар сарын 26-ны өглөө зорьсон газартаа хүрэх юм байна.

 

Крымийн эрх баригчид анхны галт тэргийг Бүгд Найрамдах Крым Улсын тэргүүн Сергей Аксенов, Парламентын дарга Владимир Константинов, Төмөр замын тээврийн холбооны агентлагийн удирдлага болон олон нийтийн төлөөлөл угтан авахаар төлөвлөжээ.

 

Энд дуулгахад, 12 дугаар сарын 23-ны өпөр Крымийн гүүрний төмөр замын хөдөлгөөнийг албан ёсоор нээсэн юм. Энэ гүүрээр Санкт-Петербург-Севастополь болон Москва-Симферополь чиглэлийн галт тэрэгнүүд аялах юм. Гүүр нээгдсэн анхны өдөр Санкт-Петербург-Севастополь чиглэлийн галт тэрэг замдаа гарсан бөгөөд өнөөдөр хүрэх газраа очих гэнэ. 

 

Эргэн сануулахад, 1954 оноос эхлэн Украины бүрэлдэхүүнд байсан Крымийн хойгт Украинд улс төрийн хямрал үүссэний дараа 2014 онд олон нийтийн санал асуулга явагдан, улмаар дийлэнх оршин суугчдын саналаар энэ хойг ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах болсон юм. 

 

Энэ үйл явдлыг Украин төдийгүй барууны орнууд ОХУ Украины тусгаар нутаг дэвсгэрт халдсан, эзлэн түрэмгийлсэн гэж үзсэн бөгөөд тиймдээ ч Оросын эсрэг олон улсын зүгээс хориг арга хэмжээ тавьсан. Өнөө хэр нь Оросын холбоотон улсуудаас бусад нь Крымийг Оросынх гэж хүлээн зөвшөөрдөггүй юм. 

 

Мөн 12 дугаар сарын 23-ны өдөр дээр дурьдсан Крымийн гүүрийг нээсэн нь олон улсын зүгээс шүүмжлэлтэй тулгарсан. Тухайлбал, Украин энэ үйл явдлыг буруушааж байгаагаа илэрхийлсэн бол ЕХ  Крымийн гүүрээр зорчигчийн галт тэрэгнүүдийг Киевтэй зөвшилцөлгүй аялуулж эхэлсэн нь "Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн хэрэг" хэмээн мэдэгдсэн юм.

 

 

Г.Бямбасүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монголд 2 давхар хурдны галт тэрэгний замыг эрдэнэт улаанбаатрын хооронд
2020-01-01
Орос эхлээд галт тэрэгнийхээ хурдаа нэмээд дараа нь зөрлөгөө нэмэхүү яахуу гэж бодож шийдэж байна ачааны хурдан галт тэргийг манжуураар дайруулж туршиж байна монголоор дайруулахаар хурд хязгаарлагдаж байна
2020-01-01
Давхар вагон
2019-12-26
Ганхуяг:
Уугуул нутгаа л буцааж авсан. Хогийн Украинууд юу боллоо гэж бусдын нутгийг авсан юм бэ. Даахгүй нохой булуу хураана гэгчээр хэрвээ Крым орсуудаас илүү амьжиргаатай, хөгжилтэй байсан бол крымчүүд юу гэж ОХУ-д нэгдэх вэ дээ
2019-12-25
Орос улс хэдийгээр дэлхийн хамгийн их газар нжтагтай улс боловч 21р зуунд бусдын газар нутагт халдаж газар нутгаа тэлсэн анхны бөгөөд одоогоор цор ганц улс гэвч энэ бол дөнгөж эхлэл.
2019-12-25