Бразилийн Ерөнхийлөгч ой санамжаа алджээ

img

 

Бразилийн Ерөнхийлөгч Жаира Болсонару 12 дугаар сарын 23-ны өдөр толгойндоо гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн талаар Band News суваг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Бразилийн ерөнхийлөгч унахдаа толгойгоо цохисон нь түр хугацаанд ой санамжаа алдах шалтгаан болсон гэнэ. 

 

Эмнэлэгт хүргэгдэхээс өмнө юу хийж байснаа санаж чадахгүй байсан бөгөөд одоо ой санамж бүрэн сэргэсэн, биеийн байдал сайн байгаагийн дээр эмнэлгээс гарсан гэж Бразилийн Ерөнхийлөгч Болсонару мэдэгджээ.

 

Хэдийгээр биеийн байдал нь сайжирсан ч эмч нар түүнийг тайван байхыг сануулсан байна. Бразилийн Ерөнхийлөгч эмнэлгээс гарсныхаа дараа үүрэгт ажилдаа эргэн орж, хэд хэдэн уулзалт хийжээ.

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энэ чинь харин сайхан арга байна улсаас мөнгө идчихээд дараа нь юу ч санахгүй байна гээд л
2019-12-25