ВИДЕО: Парисын Зул сарын яармаг дээр анх удаа монгол гэр барьжээ

 

Парист жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг томоохон арга хэмжээ болох Зул сарын яармаг дээр анх удаа монгол гэр барьсан талаар "Хабар 24" суваг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр Францын нийслэлийн Ля Дефанс худалдааны төвд барьсан гэр хэдийнэ олны үзэж сонирхох дуртай газар болсон байна.

 

Зул сарын өмнө, Ля Дефанс дүүргийн яг төвд гэр барих зөвшөөрөл авахад багагүй хүндрэлтэй учирсан гэж Франц дахь монголчуудын холбооны тэргүүн Б.Эрдэнэхуяг ярьжээ. Мөн дараагийн яармагийн үеэр нүүдэлчин ард түмнүүдийн фестиваль зохион байгуулахаар мөрөөдөж явдгаа ярьсан байна. 

 

"Бид нүүдэлчин ард түмнүүдийг төлөөлж байна. Бүхий л европчууд, францчууд соёлын олон төрөл зүйлээр баялаг Агуу Торгоны замын тухай мэддэг. Бид өөрсдийн хосгүй соёлоор бахархах ёстой. Анд нөхөд өө, та нар хүрээд ир, энд хангалттай зай талбай бий. Хамтдаа Францад Шинэ Торгонын замын фестивалийг зохион байгуулцгаая" хэмээн тэрбээр "Хабар24" сувгийн сэтгүүлчид ярьжээ. 

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ