Оросуудын 22 хувь нь Путиныг шинэ жилийн баяртаа урих хүсэлтэй

Бүх Оросын олон нийтийн санал бодлын судалгааны төв олон нийтийн дунд судалгаа явуулахад оросуудын тал орчим хувь буюу 46 хувь нь Ерөнхийлөгч Владимир Путиныг оны онцлох улс төрчөөр нэрлэжээ.
Түүнчлэн, иргэдийн 22 хувь нь төрийн тэргүүнээ шинэ жилийн баяртаа урих хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байна. Харин энэ асуултад хариулахаас татгалзсан хүмүүс 36 хувийг эзлэж байсан гэнэ.
Судалгаанд оролцогчдын 15 хувь нь Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг харин 10 хувь нь Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг оны онцлох улс төрчөөр нэрлэсэн байна. Түүнчлэн энэ жагсаалтад Владимир Жириновский, Ерөнхий сайд Дмитрий Медведев нар багтжээ.
Олон нийтийн судалгааг 2019 оны 11-12 дугаар саруудад явуулж,18 -аас дээш насны 1,6 мянган хүнийг хамруулсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ