Францад үл таних этгээдүүд халдлага үйлджээ

img

Францын Безансон хотод 12 дугаар сарын 25-ны өдөр үл мэдэгдэх этгээдүүд гудамжинд гал нээсний улмаас гурван хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал хүнд байгаа талаар France Bleu мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэрэг орон нутгийн цагаар 19:15 цагт болжээ. Гэрчүүдийн өгүүлснээр халдлага үйлдсэн этгээдүүд нүүрэндээ маск зүүсэн байсан бөгөөд хэргийн газраас зугатаж амжсан гэнэ.

 

Хэргийн газраас хууль сахиулагчид 15 хонгио мөн гранат олжээ. Хэрэгтэй холбогдуулан прокурорын газар хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хотын захиргаа одоогоор болсон явдлыг "алан хядах ажиллагаа" гэж зарлаагүй байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ