
Wikipedia-гийн англи хэл дээрх хувилбар дөнгөж саяхнаас эсэргүүцлийн хугацаагаа эхэллээ. 24 цагийн турш ийнхүү тус вэбсайт "Интернэтийн ертөнцөд оюуны өмчийг хамгаалах тухай" хуулийн төслийн эсрэг эсэргүүцлээ хийх болно. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар АНУ-д интернэтийн эрх чөлөөг хаан боогдуулах акт болно хэмээн Википедиагийн ажилтнууд үзэж байгаа юм.
Харин эрх баригчдын зүгээс энэхүү хуулийг интернэтээр үнэ цэнээ алддаг оюуны өмчийг хамгаалах ажилд чухал хэрэгтэй хэмээн үзэж байгаа. Хуулийн төслийг уран бүтээлчид ихээр дэмжиж байгаа бол интернэтийн бизнес эрхлэгчид болон үйлчлүүлэгчид идэвхтэй эсэргүүцэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ