Санта-Клаус дэлхийг тойроод Хойд туйлд эргэн очжээ

img

 

Санта-Клаус 7,5 тэрбум гаруй хүүхэд болон том хүнийг баярлуулан дэлхийг тойрох ээлжит аяллаа дуусгасан талаар NORAD мэдээллээ. 

 

"Санта Хойд туйлд гэртээ эргэн ирлээ! Ирэх жил уулзацгаая!" гэж дээрх цахим хуудас твиттертээ жиргэсэн байна. 

 

NORAD  цахим хуудас дээр онцолсноор энэ жил Санта манай гаригийн оршин суугчдад 7 574 576 003 бэлэг тараасан гэнэ. Тэрбээр Хойд туйл дахь гэрээсээ 12 дугаар сарын 24-ний өдөр есөн цаа буга хөлөглөсөн чаргаар аялалдаа гарчээ. 

 

Үлгэрийн баатрын чарганы урт нь 75 чихрэн савх буюу 150 ширхэг чихэртэй, өргөн нь 40 савх буюу 80 чихэртэй тэнцдэг гэнэ. Чарганы өндрийг мөн л чихрээр хэмжих бөгөөд 55 чихрэн савх буюу 110 чихэртэй тэнцэх аж. Энэ чарга нь 117 кг жинтэй Сантаг төдийгүй олон арван тонноор хэмжигдэх бэлгийг тээж явдаг гэнэ.

 

Энд дуулгахад "NORAD Сантагийн  араас" төсөл 1955 онд эхэлжээ. Тухайн үед Колорадо мужийн нэгэн томоохон их дэлгүүр хүүхдүүдийг Санта-Клаус руу утасдахыг уриалсан сурталчилгаа байрлуулснаар энэ бүхэн эхэлсэн байна. Гэвч сурталчилгаан дээр байсан утасны дугаар алдаа зааж байсан тул хүүхдүүдийн дуудлагад Норад сайтыг үүсгэсэн Агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний бүс нутгийн командлалын шуурхай оператор хариу өгөхөөс аргагүй болжээ.

 

Тэр үеэс хойш Зул сарын өмнө Колорадо дахь Агаарын цэргийн хүчний бааз Санта-Клаусын зул сарын аяллыг хянадаг төв болсон байна. Мөн Сантагийн аялж буй газруудын чиглэлийг  шууд дамжуулан үзүүлдэг болжээ. 

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ