ШУУРХАЙ: Казахстанд онгоцны ослоос амиа алдсан хүний тоо 14-д хүрлээ

Казахстанд 95 зорчигч, хөлгийн багийн 5 гишүүн бүхий Алма-Аты-Нурсултан чиглэлийн онгоц осолдсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Regnum агентлагийн дамжуулснаар, онгоц хөөрөх үедээ өндрөө алдан, хоёр давхар барилга мөргөсөн бөгөөд амиа алдсан хүний тоо 14-д хүрсэн байна. Мөн ослын улмаас 35 хүн бэртснээс 22 хүний биеийн байдал нэн хүнд, тэдний дунд найман хүүхэд байгаа гэнэ.
Онгоц осолдсоны дараа Bek Air компанийн үйл ажиллагааг түр зогсоосон гэж Казахстаны Аж үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн яам мэдэгджээ.
Осол гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд Казахстаны Ерөнхийлөгч Токаев сүйрэлд буруутай хүмүүсийг хатуу шийтгэнэ хэмээн мэдэгдсэн байна.
ШУУРХАЙ: Казахстанд онгоц осолджээ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ